Снукер биллиардын Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор Англи улсын Ковентри хотноо эхэллээ.
Энэхүү тэмцээн нь анх 1978 онд зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд 1980 оноос хойш хэсэг завсарласны эцэст 2013 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байна. Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн нь нэрнээсээ шууд ойлгогдох ба 12 сарын хугацаанд томоохон тэмцээнд түрүүлсэн 16 аваргууд л оролцдог нэр хүндтэй тэмцээн юм. Харин нэг тамирчин хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн тохиолдолд дэлхийн чансааг тэргүүлэгчдээс урилгаар оролцуулдаг зохицуулалттай байдаг байна. Мөн түүнчлэн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эрэгтэй болон эмэгтэй аваргууд ч урилгаар оролцдог байна. Аваргуудын аваргаар домогт Ронни О Сулливан хамгийн олон удаа буюу гурван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн байдаг.
Өчигдөр тэмцээний эхний өдөр энэ онд China Open болон Welsh Open тэмцээнүүдэд түрүүлсэн Австралийн Нейл Робертсон болон энэ жил Champions League тэмцээнд түрүүлсэн Английн Мартин Глоуд нар учраа тааран тоглолоо. Хоёр тамирчны хувьд хамгийн сүүлд өнгөрөгч хавар Champions League тэмцээнд учраа таарч 3:0 харьцаагаар Мартин Глоуд хожиж байсан бол энэ удаад Нейл Робертсон 4:0 харьцаагаар түүнийг буулган авлаа. Тэдний нийт хожлын харьцаа 9:4 болж Нейл Робертсон илүүрхэж байна.
Аваргуудын Аваргын эхний тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.