LIVE: Газар олгосон албан тушаалтнууд солигдсон тул мэргэжилтэнд сануулах арга хэмжээ авчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм, Видео мэдээ 1716

LIVE: Газар олгосон албан тушаалтнууд солигдсон тул мэргэжилтэнд сануулах арга хэмжээ авчээ

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийлээ. 

 

ГЗБА-ны ГАБХ-ийн дарга Д.Бат-Өлзий: 
-Тус алба он гарсаар 263 газрын 449 объектийг чөлөөлсөн. Үүнд хашаа, хайс 346, өргөтгөл 8, ТҮЦ 32, гарааш, контейнер 63 хамрагдсан. Тухайлбал, Найрамдал зуслангийн ойр орчмын 24 байршилд газар чөлөөлсөн. Эдгээр газрууд нь авснаасаа хойш огт ашиглагдаагүй байсан. Харин одоо нэмж 198 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс 96 байршилд зөрчлийг арилгалаа.
Түүнчлэн 303 сургууль, цэцэрлэгийн байгууллагын газар эзэмшил, олголтын байдалд шалгалт хийсэн. Шалгалтаар 45 байгууллагын/сургууль, цэцэрлэг/ газраас 2.9га газрыг хасаж олгосон байгааг тогтоожээ. Эдгээрийг чөлөөлж байна.

-Найрамдал зуслан дээр хэдий хэмжээний газар олголт хийгдсэн байна. Давхардуулж авсан хүн байсан уу. Мөн тухайн үед газар олгосон хүмүүст хариуцлага тооцох уу?
-Өнөөдрийн цуцалж буй газрын хэмжээ 10 хувь орчим байгаа. 69 газрыг НМХГ-т шилжүүлсэн. Зөрчил тодорхой болсон 24 газрыг чөлөөлсөн.
Хариуцлага тооцох асуудал дээр хүндрэл үүссэн. Учир нь тухайн газрыг олгосон эрх бүхий албан тушаалтнууд нь ажлаасаа гарсан, ажиллахаа больсон байна. Тиймээс бүртгэл хийсэн зарим нэг ажилтанд сануулах арга хэмжээ авсан. Газар чөлөөлөлттэй холбоотойгоор хэд хэдэн асуудал шүүх дээр очсон байна.

 

СБД-ийн ГЗБА-ны дарга Д.Сугар:
-Сүхбаатар дүүргийн хувьд 42 байршилд газар чөлөөлжээ. Тухайлбал, Арслантай гүүрний доод талын явган хүний гарцыг чөлөөлсөн. Хамгийн гол нь иргэд эсэргүүцэх, үнэтэй хашаа хайсаа нураалгасандаа шүүхдэх зэрэг асуудлууд үүсч байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх