ВИДЕО: Б.Шоовдор ДАШТ-ний хошой хүрэл медальтан боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Чөлөөт бөх 3066

ВИДЕО: Б.Шоовдор ДАШТ-ний хошой хүрэл медальтан боллоо

 

Энэ өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. 

 

Өчигдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдсан ба манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар барилдлаа. Манай бөхчүүд урьдчилсан тойргийн барилдаануудад сайн барилдсан ч бүгд 1/4 шигшээд ялагдал хүлээсэн юм. Манай бөхчүүдийн өчигдрийн хэсгийн барилдаануудыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 59кг жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) болж байна.

Манай сайт чөлөөт бөхийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг толилуулдаг уламжлалынхаа дагуу дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

  • Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр ялсан.

  • Шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор ялсан.

 

  • Харин хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан.

 

  • Xүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ЕАШТ-ий алт, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Анжелина Лысакыг цэвэр ялж хүрэл медалийн болзол хангалаа.

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх