СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-15

🔴Монголын Либерал ардчилсан нам "Үндэсний эвсэл"-д нэгдлээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монголын улс төрд "Үндэсний эвсэл" улс төрийн намуудын хүсэлтээр бий болж, салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор мөрийн хөтөлбөрөө батлуулж, Үндэсний аудитын газраар шалгуулж, улмаар СЕХ-нд хүргүүлсэн. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардан авч албан ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, намчдаас салгах, улс орны эдийн засгийг хөгжил рүү хөтлөх зорилготойгоор эвсэл ажиллаж байна. Манай эвсэлд ямар нэг улс төрийн үүд хаалга гэж байхгүй. Энэ үүднээс үндэсний ардчилсан үзэл баримтлалыг суурь зарчмаа болгож, иргэн баян бол улс баян бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд улс төрийн намуудад уриалга гаргасан. Монголын Либерал ардчилсан нам тэргүүтэй 5-6 нам нэгдэхээ оролцсон. 

Өнөөдөр "Монголын Либерал ардчилсан нам"-тай хамтарч ажиллах эхний гэрээгээ үзэглэлээ гэв.

Тус намын дарга Д.Пүрэвдаваа, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр нар хамтран ажиллах гэрээг үзэглэсний дараа "Монголын Либерал ардчилсан нам"-ын дарга Д.Пүрэвдаваа мэдээлэл хийв.

Тэрбээр, Манай намын зүгээс зарим зүйлийг тодруулья. Нэгдүгээрт, Сонгууль. Хоёрдугаарт, Үзэл баримтлал. Сонгуулийн нэр дэвшилтийн ажиллагаа эхлээд хоёр хонолоо. Эрх баригч нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгуулийн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулсан. 16 хоногийн хугацаанд том тойрогт энгийн нэг нэр дэвшигч танигдах боломж байхгүй. Жишээ нь, 10 мандаттай баруун бүс буюу 4 аймгийн 80 гаруй суманд эгэл жирийн нэр дэвшигч хүрч ажиллах, танигдах ямар ч боломжгүй. Эрх баригчдын зохион бүтээсэн сонгуулийн тогтолцооны эсрэг намууд нэгдэн нийлэх нь зүйтэй гэж улс төрийн намууд үзсэн. Баруун төвийн үзэл санаатай намууд нэгдэж байна. Либерал үзэлтэй залуус энэ удаагийн сонгуульд эвсэлтэй нэгдэн орж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.