ВИДЕО: МИАТ ХК, "Дортмунд" клубтэй хөлбөмбөгийн хамтарсан сургалт явуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Спорт, Видео мэдээ 1649

ВИДЕО: МИАТ ХК, "Дортмунд" клубтэй хөлбөмбөгийн хамтарсан сургалт явуулж байна

 

Монголыг иргэний агаарын тээврийн МИАТ компани болон Германы алдарт Боруссия Дортмунд клубийн хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ хөлбөмбөгийн хүүхдийн зуны сургалтыг явуулж байна. 

Хөлбөмбөгийн зуны сургалтанд 8-12 насны нийт 64 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хөлбөмбөгийн “Дэрэн” клубтэй хамтран есдүгээр сарын 9-ны өдрөөс 14-ний хооронд Улаанбаатар хотноо Дэрэн клубийн талбайд зохион байгуулж байгаа юм.

“Дэрэн” клубийн захирал Г.Мөнхчулуун "Манай клубийн 40 хүүхэд уг сургалтанд хамрагдаж байгаа. Уг сургалтыг зохион байгуулснаар " гэсэн юм. 

МИАТ хувьцаат компани хөлбөмбөгийн спортыг дэмжих, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус сургалтанд хамрагдах хүсэлтэй 24 хүүхдийг бүртгэн хамруулсан байна.

Германы Боруссия Дортмунд клуб нь дэргэдээ хөлбөмбөгийн хүүхдийн академтай бөгөөд тус академийн мэргэжлийн хоёр дасгалжуулагч ирж сургалтыг зохион байгуулж байгаа юм.

BVB Evonik хөлбөмбөгийн академийн дасгалжуулагч Benjamin Galant "Монголын хүүхдүүдэд бөмбөг эзэмших, дамжуулалт, хэрхэн оновчтой цохих, хууралтын техникийг хэрхэн эзэмшихийг заахаас гадна хөлбөмбөгийн багийн дотрох уур амьсгалыг яаж мэдрэх хэрэгтэй талаар хүүхдүүдэд зааж сургахаар төлөвлөсөн" хэмээн дурдлаа. 

Уг сургалтад хамрагдсан хүүхэд бүрт МИАТ хувьцаат компанийн зүгээс Боруссия Дортмунд клубийн оригинал өмсгөлийг бэлэглэж, сургалтанд амжилттай хамрагдсан хүүхэд бүрт сертификат олгох юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх