LIVE: Сонирхогчдын боксын ДАШТ эхний өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Бокс 3410

LIVE: Сонирхогчдын боксын ДАШТ эхний өдөр

 

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр 75кг болон 91кг жингүүдийн тулаан болох ба Монгол улсаас 75кг жинд Д.Давааням рингэнд гарах хуваарьтай байна. /А рингийн долоо дахь тулаан/ Тэрээр эхний тойрогт Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдана.  Энэ тулаанд ялалт байгуулбал манай тамирчин дараагийн тойрогт Австрийн А.Каммаранотой таарна.

Боксын ДАШТ-д оролцох Монголын баг бүрэлдэхүүн

Энэ удаагийн ДАШТ-ний нэг онцлог нь "Токио-2020" олимпын их наадамд оролцох эрх олгохгүй юм. Учир нь Олон улсын олимпын хорооноос АИБА буюу "Олон улсын сонирхогчдын боксын холбоо"-ны Олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхийг цуцалсан бөгөөд Олимпын эрх олгох тивийн болон дэлхийн тэмцээнийг 2020 оны нэг болон тавдугаар сард зохион байгуулж, олимпын рингэнд өрсөлдөх боксчид эрх олгохоор шийдвэрлэсэн байна.

А рингийг шууд үзэх:

В рингийг шууд үзэх:

Өнөөдрийн А рингийн тулааны дараалал:

А рингийн тулааны дараалал 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх