LIVE: Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсны зургаа нь хичээлийн шинэ жилийн үеэр гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Нийгэм 1791

LIVE: Өнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсны зургаа нь хичээлийн шинэ жилийн үеэр гарчээ


ЦЕГ-аас хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Л.Амармөрөн:

-Хичээлийн шинэ жил эхэлсэн даруйд осол гэмтэл, гэмт хэргийн гаралт нэмэгддэг. .

Иймд болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагаас эрчимтэй хийж байна. Тухайлбал, хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, одоо байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын камеруудын ажиллагааг шалгах, гэмт хэрэгт ихээр өртдөг нэгдүгээр курсийн оюутнуудад урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч ажиллаж байна.

 

НЦГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Батзориг:

-Сургуулийн орчинд зам тээврийн осол ихээр гардаг тул School Police ажиллуулж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Төрийн өмчийн сургуулиуд School Police-ийг 100 хувь ажиллуулж байхад хувийн сургуулиуд энэ ажлыг хангалттай хийхгүй байгаа. Тиймээс хувийн сургуулиудын захирлуудад School Police ажиллуулах чиглэлийг өгнө. Сургууль цэцэрлэг ихсэхээр цахим тоглоомын газрын үйл ажиллагаа идэвхждэг. Нийслэлд 175 цахим тоглоомын газар ажилладаг. .

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

-. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай хариуцлага тооцдог болж байгаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх