ВИДЕО: Т.Энхжин таеквондогийн ази тивийн аваргаас медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Таеквондо 5115

ВИДЕО: Т.Энхжин таеквондогийн ази тивийн аваргаас медаль хүртлээ

 

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо явагдаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. 

Манай улсаас ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 тамирчин оролцсоноос Залуучуудын ангилалд Э.Эхо -45кг жинд хүрэл медаль хүртээд байсан (түүний тулааны бичлэгийг энд, бас энд дарж үзнэ үү) бол өчигдөр өсвөрийн ангилалд монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ.

Т.Энхжин нь БНСУ-д таеквондогийн төрөлжсөн сургалттай Пүнсен дунд сургуульд бэлтгэлээ базаадаг бөгөөд БНСУ-д жил гаруй бэлтгэл хийж байгаа манай ирээдүй болсон тулаанч юм. Тун удахгүй Узбекистан улсын Ташкент хотноо өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох Т.Энхжиндээ амжилт хүсэхийн сацуу баяр хүргэе.

Өнөөдөр манай өсвөрийн хоёр тулаанч болох Б.Учрал охидын -47кг жинд, Н.Ундрам хөвгүүдийн -53кг жинд тулалдах хуваарьтай байна. 

Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрог Ирак улсын тамирчинг онооны илт давуугаар буулган авч улмаар хүрэл медалийн төлөөх тулаанд Оман улсын тамирчинг мөн илт давуугаар буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Түүний эхний тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. 

 

2 Сэтгэгдэл

  1. unshigch

    saihan medee duulgasan Tand ich bayarlalaa. Tand eryyl enh az jargal amjilt Hysen erooe

  2. Зочин

    Воааав мундаг юмаа. Монголын тамирчид алж байна шүү

Сэтгэгдэл үлдээх