Таеквондогийн өсвөр үе, залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо явагдаж байна.
Өчигдөр залуучуудын ангиллын тэмцээн эхэлсэн ба ази тивийн 30 гаруй орны 350 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдөж байна. Манай улсаас залуучуудын ангилалд долоон тамирчин, өсвөрийн ангилалд гурван тамирчин, нийт 10 тамирчин Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн багш, дасгалжуулагч Т.Билэгсайханы удирдлага дор оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр манай улсаас залуучуудын ангиллын таван тамирчин дэвжээнээ гарсан ба эрэгтэйчүүдийн -45кг жинд тулалдсан Э.Эхо тун сайн тулалдаж уг жиндээ хүрэл медаль хүртсэн байна.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрог Индонез улсын тулаанч П.Криснаг 51:33 онооны харьцаагаар хожсон байна. Түүний тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Нэгдүгээр үе:
Хоёрдугаар үе:
Гуравдугаар үе:
Э.Эхо цааш гуравдугаар тойрогт Энэтхэг улсын тулаанчыг 18:12 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ тулаанд тулалдах эрхтэй болсон юм. Харин хагас шигшээд Иран улсын тулаанч Ш.Амиртай тулалдан ялагдаж хүрэл медаль хүртсэн байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -48кг жинд Б.Дашням, -55кг жинд Э.Бат-Оргил нар тулалдах хуваарьтай байна.
Yanjiin ulan amjilt husey