LIVE: Туялзуур сэлэмний Ази тивийн АШТ-2019

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Спорт, Бусад 4788

LIVE: Туялзуур сэлэмний Ази тивийн АШТ-2019

 

Япон улсын нийслэл Токио хотноо туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-18 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Манай улсаас дараах дараах долоон тамирчид оролцож байгаа юм.

  • Э.Дөлгөөн /UB Fencing клуб, Viral Partners LLC, Алтан Дорнод Монгол группын тамирчин/
  • Б.Хаш-Эрдэнэ /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер/
  • У.Маргад-Эрдэнэ /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер/
  • Т.Тулуй /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Хангарьд клубын тамирчин /  

  • Б.Амарзаяа /UB FENCING CLUB, BlueMon group-ийн тамирчин, спортын мастер/
  • Г.Халиунаа /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин/
  • О.Должансүрэн /Улаанбаатар Сити клуб, Жи-Мобайл ХХК-ийн тамирчин/

Манай баг тамирчид дасгалжуулагч багш Д.Ганбаатарын удирдлага дор ганцаарчилсан болон багийн төрөлд оролцож байна. Өнөөдөр манай баг тамирчид эхний ялалтуудаа аваад байгаа ба:

  • Б.Амарзаяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Иран улсын тамирчин NOURI Sakineh -ийг 5:4 харьцаатай ялж анхны ялалтаа авлаа. Мөн түүнчлэн Шинэ Зеландын тамирчин CHALTON Anna-тай тулалдаж үндсэн цагт 4:4 -ийн харьцаатай тэнцэн нэмэлт цагт 5:4-ийн харьцаатай ялалт байгуулан хасагдах шатанд шалгарлаа.
  • Г.Халиунаа Ираны тамирчин MAHROKH Paria-тай тулалдан 5:4 харьцаатай ялж Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний ялалтаа авлаа.

Yellow 6 замыг шууд үзэх:

Green 1 замыг шууд үзэх:

RED 3 замыг шууд үзэх:

Blue 4 замыг шууд үзэх:

Blue 8 замыг шууд үзэх:

Red 7 замыг шууд үзэх:

Green 5 замыг шууд үзэх:

  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх