LIVE: Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагуудаас уриалга гаргалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм 1699

LIVE: Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагуудаас уриалга гаргалаа

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбооноос мэдээлэл хийлээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байгаа ажээ. Энэхүү аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгох уриалгыг гаргаж байгаа юм байна.

ММСНЭ-ийн Цахим мэргэжлийн төв хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг

 “Мэдээллийн сайтуудын хаягжилт дутуу, эсвэл огт тавигдахгүй байгаа нь хэн нь үл мэдэгдэх этгээд бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох, худал мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль зөрчсөн, сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх нэг нөхцөл болж байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд ирж буй гомдлуудын дийлэнх нь эргээд холбоо барих хаяггүй мэдээллийн сайтуудын талаар байна.

Мөн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл Мэдээллийн ёс зүйн хороонд ирж буй гомдлын дийлэнх нь мөн хаяггүй мэдээллийн сайтуудад хандсан байна.  Тиймээс сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэдээллийн вэбсайтууд та бүхэн  хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэн тэргүүний шаардлага болох “хаягаа нийтлэх” гэсэн энэхүү уриалгыг дэмжин ажиллаж, уриалгад нэгдэнэ хэмээн найдаж байна” гэлээ.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УРИАЛГА

Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэбсайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Өнөөдөр . Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.

Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай. Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна.

Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна.  Иймээс .

Үүнд:

Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
Шуудангийн хаяг
Мэйл хаяг
Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна/

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.

Хамтдаа Эрүүл сэтгүүл зүйг бүтээцгээе.

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч:

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар

Дэмжин оролцогч байгууллагууд:

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Монголын сайтын холбоо

Харилцаа холбооны зохицуулах хороо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Оюуны өмчийн газар

1 Сэтгэгдэл

  1. Хайран сэтгүүлч

    Ариунбилэгийг арай гайгүй гэж боддог юм сан. Хүнээ танихгүй юмаа. Мэдлэггүй, мангар Мандахбаяртай ажиллаад хэрэггүй байж гэж нэг л өдөр толгойгоо шаанаа яааанаааа

Сэтгэгдэл үлдээх