ВИДЕО: U20 хөлбөмбөгийн ДАШТ БНСУ-ын баг финалд шалгарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Хөлбөмбөг 3101

ВИДЕО: U20 хөлбөмбөгийн ДАШТ БНСУ-ын баг финалд шалгарлаа

 

Урьд шөнө хагас шигшээ тоглолтууд явагдсан ба Экуадор болон БНСУ, Украйн болон Италийн багууд учраа тааран тоглолоо. 

Экуадор 0:1 БНСУ

Хоёр багийн хувьд аль аль нь түүхэндээ анх удаа "FIFA U-20 World Cup" 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээд шалгарсан юм. Ази тивийн төлөөлөл болсон БНСУ-ын хувьд шөвгийн 16-д мөн Ази тивийн төлөөлөл болох Японы багийг хожиж улмаар шөвгийн 8-д Сенегалийг буулган авч хагас шигшээд гарч ирээд байлаа. Харин Экуадорын хувьд 16-д Уругвайн хүчирхэг багийг 3:1 харьцаагаар хожиж улмаар шөвгийн 8-д АНУ-ын багийг 2:1 харьцаагаар хожиж гарч ирсэн юм. 

Тоглолтын цорын ганц гоолыг Ж.Чой 39 дэх минутад оруулсан нь ялалтын гоол байлаа. Ийнхүү БНСУ-ын хагас шигшээд ялалт байгуулснаар энэ сарын 15-ны шөнө аваргын төлөө Украйны залуучуудтай тоглох бол Экуадорын хувьд Италийн багтай хүрэл медалийн төлөөх тоглолтоо энэ сарын 14-ны өдөр хийх хуваарьтай байна.  

1 Сэтгэгдэл

  1. Түвшинбаяр

    Азийн багаа дэмжиж байна даа амжилт Корея

Сэтгэгдэл үлдээх