Хар тамхи тээвэрлэж явсан Б.Баттүшиг тагнуулын хурандаа цолтой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 8228

Хар тамхи тээвэрлэж явсан Б.Баттүшиг тагнуулын хурандаа цолтой

 

Б.Баттүшиг нь УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяандаа гарсан Бат-Эрдэнийн хүү болох нь тогтоогдсон.

Түүнийг хэн энэ албанд томилон явуулсан бэ гэдэг асуудал анхаарлын гадна орхигдох ёсгүй.

ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Улмаар Гадаад харилцааны яамнаас томилогдож Истанбул руу томилогдсон хүн” хэмээн хэлсэн байгаа.

Түүнчлэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Яагаад гэвэл ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай маш эртнээс нөхөрлөсөн, Д.Цогтбаатарын хаана явна, тэнд даргаар томилогддог нэгэн юм байна.

Тухайлбал, Мөн Д.Цогтбаатар 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа Б.Баярсайханыг мөн л тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар авч ажиллуулсан байдаг аж.

Яаманд ч тэр, шүүхэд ч тэр том артай учраас Б.Баттүшиг консул М.Энхмөнхийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй байж. Ерөнхий консул Э.Мөнх-очирыг 2019 оны 4 дүгээр сард эргүүлэн татсанаас хойш тэрбээр хяналтаас бүрэн гарчээ. “Би тагнуулын хүн. Би танай яамных биш” гэхчлэн дээд албан тушаалтнаа үл барахгүй, дипломат дугаартай автомашин, дипломат пасспорт ашиглан их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад ийнхүү баригдлаа.

Уг нь ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан 2019 оны нэгдүгээр сард дотоод аудитын шалгалтын ажлаар Истанбул дахь консулын газарт очсон юм билээ. Тэрээр шалгалтаа чанартай гүйцэтгэж, том толгой гарган хэл ам татлаад байгаа баз хүргэн Б.Баттүшигийн сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, таслан зогсоож чадсан бол Монгол Улсын нэр хүнд дэлхий нийтэд шившиг болохгүй байж ч болох байв.

Гудамжны ханшаар бодоход гурван сая еврогийн үнэ хүрэх үнэлгээтэй, 70 кг хар тамхийг дэд консул ганцаараа хил дамнуулан тээвэрлэхгүй нь тодорхой.

Уг бүлэглэлийг илрүүлэхээр манай улсын ТЕГ ажиллаж байгаа аж.

Дараагийн удаад бид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг гадаадын аль улс руу хэрхэн томилсон талаарх схемийг хүргэх болно.

 

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    ur huuhed nuuts amragaa hurtel tord shahaj tsolmodogoo l bolijih heregtei

  2. иргэн

    Салбараа ингэж дампууруулж, ГХЯамыг төрөл садансаг байдалд оруулж, баз хүргэд хамт ажиллаж ашиг сонирхлын хуулийг зөрчсөн, Монгол улсын дипломат албаны нэр хүндийг олон улсад унагасан Цогтбаатар сайдад хариуцлага тооцож, огцруулах хэрэгтэй. Мөн хар тамхины наймааны ужгирсан үйлдлийг нь мэдсэн ч мэдээгүй царайлж, өөгшшлэн өөрөө хувь хүртдэг байх магадлалтай баз Баярсайханыг халах, 2-хон сарын өмнө ажлаа өгсөн өмнөх консул Мөнх-Очирт хариуцлага тооцох хэрэгтэй.

  3. Новшнууд

    Ийм л юм хийгээд байгаа новшнууд даа

  4. Зочин

    цуврал схем бга л гэнэ шүү хурдан гаргаарай

  5. shudraga es!!!!

    Edee,yanadaa,Mongol uls min' ! Byhel byten Ulsiin ner tur hedheen hogiin-shaarnuudaas bolj ulam unsaar,ulam sevtseer...Nil ar-yyriin haalga,nil holboo-syljeetengyuit! Odoo byyr har tamhinii atsnuud Mongold min' yyree zasaad allaaldaa. Ene ingej baigaad 1 TOM yum bolno oo:ard irged,bid teslee-teslee gehed 1 l udur delberneshyy!

  6. Зочин

    Наад Баттүшиг чинь Тагнуулын дэд дарга Энхсүхийн ангийн хүүхэд. Тагнуулд ч буруу замаар будаа тээж орж ирсэн хүн.

    1. Зочин

      neu angi baihaaraa oa;iin zegeer baigaarai

  7. No

    Mongol Tur gej mafiin buleglel bolood udaj baishdee!!! Ulsaa himdhaan zardag

  8. Иргэн

    Аан хурандаа Арай худлаа байлгүй дээ.Хурандаа байтугай дэслэгч цолны царайгүй хүйтэн царайт байна лээ ш дээ

    1. Булган

      Царай томилгоонд хамаагүй.Та тийм сайхан царайтай юм уу.

  9. Зочин

    Схем ээ гялцууллаа

  10. Зочин

    Цааз өгөх хэрэгтэй

    1. Булган

      Та яасан хүний мууд дуртай юм вэ.

  11. Уншигч

    Гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон ММСУХ-ны ерөнхийлөгч ,60 тэрбумын гол хэрэгтэн, Хятадын гар хөл бологч , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!! -дээд шүүхийн үндэслэлгүйгээр хөлжсөн шүүгчид -ЦЕГ - ын дарга БААТАРЖАВ -түүнд тойргоо бэлэглэгч, түүнтэй хамт ДШ, ҮХЦ, прокурор,цагдаа , тагнуул, ШШГЕГ , ОБЕГ , МХЕГ гм төрийн бүх шатны байгууллагад өөрсдийн хүмүүсээ байрлуулсан ерөнхийлөгч асан ЭЛБЭГДОРЖ, түүний долдой САЙХАНБИЛЭГ -ҮХЦ-ийн гишүүн 2 СОЛОНГО мэтийн тойрон хүрээлэгчид, -С. БАЯР, СҮ. БАТБОЛД, -ЭМСИЭС- ийн ОДЖАРГАЛ, ПЕТРОВИСИЙН ОЮУНГЭРЭЛ,МАК- ийн НЯНТАЙШИР, НОМТОЙБАЯР, БАДАМЖУНАЙ, ДАМБЫН ХИШГЭЭ, УЛААН, САРАНГЭРЭЛ, ЦОГТБААТАР, Ц. НЯМДОРЖ , нийслэлийн бүлэг болох Ц. САНДУЙ, Д. МӨНХ- ЭРДЭНЭ гм хамтран зүтгэж Монгол Улс , Монголын эдийн засаг , монголчуудыг хорлогсодтой нь цуг Монголын төр, эдийн засгийн бүх шатны байгууллагуудаас үтэр түргэн зайлуулж хариуцлага тооцоогүй цагт Монголд ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ ! , бид 1 хором ч амар заяагаа үзэхгүй төдийгүй -ЭХ ОРОН, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ НЬ !!! -ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИЙНХНЫ БООЛЫН БООЛ БОСГОНЫ ИВЭЭС БОЛГОХ НЬ БАЙНА ❗️❗️❗️ СЭРЦГЭЭ, СЭХЭЭРЦГЭЭ, УХААРЦГАА МОНГОЛЧУУД АА ❗️❗️❗️

  12. Amar

    Ene odoo arai dendene ee..!! Bukh suljeeg yaraltai ilruulj tsaaziin tsavtsand avaich..!!!

  13. Зочин

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гайхаш төрүүлсэн томилгоонууд Нийтлэгч: Ш.Лхагва 1 хоногийн өмнө Хар тамхи тээвэрлэж яваад Германд саатуулагдаад байгаа дипломатчдын гэмт хэрэгт Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Д.Цогбаатарыг буруутгаж байгаа нь зүй ёсных юм. Учир нь айл гэрт болж буй аливаа асуудалд эцэг хүн хариуцлага хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны салбарын сэвтсэн нэр хүндийг салбарын сайд Д.Цогтбаатар хариуцан гарах учиртай. Салбарын боловсон хүчний бодлого алдагдсан бурууг сайд нь үүрдэг жамтай. Д.Цогтбаатар энэ салбарт хуучин хүн. Яаманд жирийн мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга, сайд хүртэл алба хашиж байна. Гэвч тэрээр Элчин сайд нараасаа жийрхдэг, эмээдэг нэгэн бололтой, тэднийгээ нэг дор цуглуулах тун дургүй байгаа аж. Хоёр жил тутамд зохион байгуулах ёстой Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн 2015 оноос хойш тасарчээ. Гадаад дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд хоёр жилд нэг удаа Улаанбаатар хотноо чуулж, гадаад харилцааны салбарт тулгамдаж буй асуудал, шинэ бодлого, шийдвэртэй танилцаж зөвлөлддөг юм. Д.Цогтбаатар энэ салбарт томилогдон ирсэн биш сахил хүртээд шал дордов гэгч болж, энэ зөвлөгөөн дөрөв дэх жилдээ тасарч, ойрын үед ч хийх төлөвгүй байгаа гэнэ. Учрыг ухваас Д.Цогтбаатар олон хүнд Элчин сайдын албанд дэмжинэ гэж амласан ба эргээд одоо тэдэнтэйгээ дайсан болоод байгаа гэнэ. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон дипломатуудын дуулианы хажуугаар салбар дотор хэл ам татлаад байгаа нэг дуулиан нь 2019 оны тавдугаар сарын 31-ний Төрийн албаны зөвлөлийн ГХЯ дахь салбар зөвлөлийн шийдвэр юм. Салбар зөвлөлийн хурлыг дипломатчид тэсэн ядан хүлээдэг. Салбар зөвлөлийн шийдвэрээр хэн, хэн аль улсын ЭСЯ, ЕКГ-аас эгүүлэн дуудагдсан, хэн, хэн шинээр томилогдох нь шийдэгддэг учир тэсэн ядан хүлээдэг байна. Уг нь энэ хурал жил бүрийн гуравдугаар сарын эхээр болох учиртай байсан ч салбарын сайд Д.Цогтбаатар сүүлийн хоёр жил бараг гурван сараар ухрааж хуралдуулж байна. Үүний улмаас эгүүлэн татагдсан болон шинээр томилогдсон 160 гаруй албан тушаалтан, тэдний гэр бүл болох нийтдээ 600 орчим хүн цаг нь тулсан гэсэн нэрийдлээр жуулчдын сезонтой өрсөлдөн, өндөр үнэтэй онгоцны тасалбар авч байгаа аж. Хэрэв эрт захиалсан бол дунджаар 500 ам.доллар хүн бүр хэмнэх байсан ба Гадаад харилцааны салбарт 200-300 мянган ам.долларын дарамт учруулж байгаагаа сайд Д.Цогтбаатар юман чинээ тоохгүй байгаа нь харамсалтай. Энэ жилийн томилгоо урьд өмнө нь байгаагүйгээр хэл ам таталжээ. Татлахаас ч арга алга. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь (Англи) ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Ром дахь (Итали) ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Оттава дахь (Канад) ЭСЯ-нд атташегаар тус тус томилжээ. Гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа залуусын мөрөөдөл болсон газруудад томилогдсон эдгээр залуус мэргэжлийн дипломатчид биш, ТЗУГ-ын мэргэжилтнээс дипломат албаны атташе болж суга дэвшиж байгаа, дипломат албаны шалгалт өгөөгүй, өгсөн ч тэнцээгүй хүмүүс байх юм. Дарга нарын үүдэнд сууж, цүнхийг нь барьсныхаа төлөө хэн хүний атаархал татсан орнуудад ийнхүү томилогдсон нь ариун явдал уу? Гадаад яаманд ажилладаггүй ч амттай томилгоонд өртсөн азтай хүмүүс байх юм. Наад захын жишээ гэхэд, УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд өөрийн хувийн жолооч Ц.Сумъяадоржийгоо Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилуулжээ. Ц.Сумъяадорж өмнө нь Вашингтон дахь ЭСЯ-нд мөн жолоочоор томилогдон ажиллаж байж. ГХЯ-нд нэг ч өдөр ажиллаж үзээгүй энэ хүн Сү.Батболдын хувийн жолооч, Д.Цогтбаатартай зузаандаа ийнхүү гадаад улсад томилогдон, дарга нарын буян хишгийг хүртэж явна. Сү.Батболд, Д.Цогтбаатар хоёрыг нэг хүн гэж ярьдаг нь оргүй биш бололтой. Сү.Батболд одоо ч Гадаад яаманд нөлөөтэй байгаа нь энэхүү томилгоогоор харагдаж байна. Гадаад харилцааны яаманд ажилладаггүй, гадаадад томилогдсон хүмүүсийн цуваа Ц.Сумъяадоржоор дуусахгүй. Берлин дэх ЭСЯ-нд Д.Мөнхтөр II нарийн бичгийн даргаар, Берлин дэх ЭСЯ-нд Г.Арслан техник ажилтнаар, Будапешт дэх ЭСЯ-нд З.Мөнгөнтуул техник ажилтнаар, Бээжин дэх ЭСЯ-нд Ж.Баярмаа I нарийн бичгийн даргаар, Бээжин дэхь ЭСЯ-нд Б.Энх-Үр атташегаар, Бээжин дэх ЭСЯ-нд А.Эрдэнэчимэг I нарийн бичгийн даргаар, Женев дэх БТГ-т М.Мандухай III нарийн бичгийн даргаар, Кызыль дэх ЕКГ-т М.Ганбат консулаар, Улаан-Үд дэх ЕКГ-т Х.Болор консулын техник ажилтнаар, Шанхай дахь ЕКГ-т Ч.Батцэцэг дэд консулаар, Тайпей дэх Худалдааны төлөөлөгчийн газарт Ж.Баярбаатар мэргэжилтнээр тус тус томилогджээ. Энэ хүмүүс хэн гэдэг хүний хүүхэд, хэний цүнх баригч гэдгийг тодруулбал нэн сонин байх санж. Гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хэнбугай ч 3-4 жил ажиллаад, аль нэг орон руу томилогдох нь эрх нь нээгддэг. Томилогдон очсон Дипломат төлөөлөгчийн газартаа дипломат ажилтан дөрвөн жил (хуучин гурван жил байсан.Сур) ажиллаад, эгэн ирдэг. Гэтэл ДТГ-т ажиллаж байхдаа өөр орон руу шууд томилогддог тэнгэрийн умдаг атгасан хүмүүс байх юм. Энэ жилийн хувьд Оттава дахь ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Тэлмүүнийг Д.Цогтбаатарын ивээлээр Вашингтон дахь ЭСЯ-нд шууд шилжүүлжээ. Мөн Бишкек дэх ЕКГ-ын консул С.Энхбатыг Астана дахь дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн даргаар шууд шилжүүлсэн байх юм. Б.Тэлмүүн, С.Энхбат нар хэн гэж даргын хүн болоод ийнхүү Канадаас Америк руу, Киргизистанаас Казакстан руу шилжсэн бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Иймд эдгээр томилгоонуудыг хийсэн Д.Цогтбаатар сайд, Төрийн албаны зөвлөлийн ГХЯ дахь салбар зөвлөлийн дарга Д.Даваасүрэн (ГХЯ-ны тбнд нь ГХ-ны сайдын саналыг заавал авна.Сур) болон гишүүдийг холбогдох хууль, хүчнийхэн шалгаж, энэхүү томилгоог цуцалж, гадаад харилцааны салбарын сэвтсэн нэр хүндийг сэргээх шаардлагатай юм. БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулах УИХ-ын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж, Засгийн газрын хуралдаанаар МАН-ын Гадаад харилцааны дарга асан, ГХЯ-ны харьяа ДБҮЭГ-ын дарга Ё.Нямжав (мисс Нямжав.Сур) Шанхай дахь ЕКГ-ын тэргүүнээр томилогджээ. Тэрээр явахдаа ДБҮЭГ-ын Захиргааны хэлтсийн дарга Л.Эрдэнэбаатар (Дэд консулаар томилогдсон.Сур)-тай цуг явна гэж шийдсэн бололтой. Энэ тухай Гадаад яамныхан “ДБҮЭГ-ынхан оптоороо Шанхай явж байгаа” хэмээн өөр зуураа ярьж байгаа аж. Яамнаас хөөгдсөн, дипломат албаны шалгалт өгөөд тэнцээгүй хүмүүс энэ жил гадаад томилолтын “умдаг” атгажээ. Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Хулан Сингапур дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрээр, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ганзоригийн охин бөгөөд дипломат албаны шалгалт өгөөд унаж байсан ч ийнхүү Сингапурт томилогдож чадсан нь гайхалтай. Мөн консулын газрын мэргэжилтэн Б.Жавхлан Будапешт дэх ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар томилогджээ. Б.Жавхлан өмнө нь ГХЯ-наас халагдаж байсан аж. Ямар “тооно”-оор дахин орж ирээд, Будапешт руу томилогдсонд сайд Д.Цогтбаатар тайлбар өгөх нь гарцаагүй юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэргэжлийн бус ур чадвар, гадаад харилцааны боловсон хүчний бодлогыг бусниулж байгаад мэргэжлийн дипломатчид туйлын харамсаж, сэтгэл дундуур байна. Түүнийг сайд хийх ёс зүйгүй гэж үзэж байна. БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын эхээр дуудсан ба одоогоор орлон гүйцэтгэгчийг нь томилоогүй байгаа. Ерөнхий консул байхгүйг далимдуулж, тус газрынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн, хоёр дипломатч нь 70 кг геройн тээвэрлэж яваад баригдаж дуулиан дэгдээгээд байгаа. Хэрэв Э.Мөнх-Очир хэвээр байсан бол, үгүйдээ л орны хүн нь томилогдон очсон бол ийм хэрэг гарахгүй л байсан байх. Яг одоо ийм хувь тавилан БНСУ болон Шведийн вант улсад тохиогоод байна. Тус хоёр улсад сууж байсан Элчин сайдуудыг эгүүлэн дуудсан ба орны хүнийг нь томилохдоо Д.Цогтбаатар хэт хойрго хандаж ирсэн. Өмнөд Солонгост суугаа ЭСЯ тэргүүнгүйгээр бараг 2 жил болох гэж байна. Удахгүй Өмнөд Солонгос болон Шведээс хар тамхитай холбоотой гэх мэт муу мэдээ дуулдвал гайхах юм алга. Уг нь, орны хүнийг нь томилсны дараа Элчин сайд, Ерөнхий консулуудыг дууддаг дипломат албаны хуулийг сайд Д.Цогтбаатар мэддэг ч, юман чинээ тоохгүй байна. Гадаад харилцааны салбарын боловсон хүчний бодлогыг Д.Цогтбаатар сайд улаан гараараа самарч байна. Энэ хүн хэдий болтол самрах бол?

  14. ЗОЧИН

    ТӨРД ШУРГАЛСАН НОВШУУДЫГ БИТГИЙ МОНГОЛ ХӨРСӨНД БҮҮ БУЛШИЛ ТЭД ИЙМ АРГААР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ ТААРАА ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙГ ШАЛГА МОНГОЛЫН ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ХАР ТАМХИНД ХОРДУУЛЖ БАЙНА МОНГОЛООС ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, ҮР ХҮҮХЭД ЭХНЭРТЭЙ ШУУД ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ТЭДНИЙГ ҮХЭХЭД НЬ МОНГОЛЫН НУТАГ БҮҮ ОРШУУЛ БУЗАР НОВШНУУД

Сэтгэгдэл үлдээх