2021 оноос 20 жил тасралтгүй хур бороо эрс татрах мөчлөг Монгол оронд эхэлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Танд хэрэгтэй, Нийгэм 31466

2021 оноос 20 жил тасралтгүй хур бороо эрс татрах мөчлөг Монгол оронд эхэлнэ

 

Өнгөрөгч долоо хоногт төрийн ордонд болсон “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг дээр энэ сэдвийг эрдэмтэд хөндсөн аж

Тус хэлэлцүүлэг дээр эрдэмтдийн хөндсөн хамгийн чухал асуудал бол 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэх тухай. Өөрөөр хэлбэл эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгаа анхааруулжээ. Гэхдээ энэ мөчлөг анх удаа тохиож буй биш. Өмнө нь 11-43 жилийн үргэлжлэлтэй ийм мөчлөгүүд манай орны нутаг дэвсгэр дээр явагдаж байжээ.

1575-1593 онуудад 18 жил хур татарч, ус гол ширгэн, бэлчээр хатаж, их цөлжилт явагдсанаас шалтгаалж 450 мянган монголчууд баруун тийш нүүдэллэн одсон нь одоогийн Халимаг юм. 

1807-1866 онуудад 43 жилийн турш хур татарснаар Нийслэл хүрээ 29 удаа нүүсэн, 1807-1866 онуудад 59 жил гандаж их ядуурал болсон мэдээ бий.

1996-2007 оны 11 жилийн хур татралтаар Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн гол татарч, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон зуун нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн аж.

Иймд Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болжээ

Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон. Мөн Монголчуудаас өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон гэж дэлхийд байхгүй аж. 

 Хөрш гүрнүүдийн геополитикийн бодлогын цөмд цэнгэг усны нөөц маш чухал байр эзэлдгийг Төвөдийн өндөрлөг, Байгал нуурт хэрхэн анхаарч байгаагаас нь харж болно. Төвөдийн өндөрлөг бол хятадын гурван их мөрний эх, Төв азийн ус хагалбарын шугам бол оросын Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц билээ. Хойд хөрш Байгаль нуурыг усны нөөцийн парк болгон зарласан. 

Харин Монголчууд бид усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. 

Жишээ видео: 

Нэгдүгээрт, Израил буюу бүс нутагтаа байнга дайн, байлдаантай, шашин хоорондын маргаантай байдаг улс. Ийм учраас аюулгүй байдал талаасаа хүнсний асуудлаа өөрсдөө, импортлохгүйгээр шийдсэн. Усаа хэрхэн цэвэршүүлж, ундны ус гаргадаг тухай.

Хоёрдугаарт, Ливи улс. Элсэн цөлд байдаг. Гаднаас валютаар ундны усаа худалдаж авдаг байсан. Харин ус олж, усаа бүх хотууд руу хоолойгоор дамжуулснаар дотоодын хэрэглээгээ хангаж байна. Эргээд бүс нутагтаа усаа экспортолж байгаа жишээ.

 

 

27 Сэтгэгдэл

  1. Зочин

    tom goluudiig tusgai hamgaaltand avaad nöhön sergeelt, mod but iheer tarih, us huraah dalan baiguulah,gol mörnii eheed uul uurhain ashiglalt olborloltiig zogsooh ajiluudiig hiimeer bna

  2. Зочин

    Ёстой зөв асуудал олж хөндсөн байна. Одоо ажил болгох хэрэгтэй. Ус гэдэг тэр шар хар алтнаас үнэтэй зүйл шүү. Усны нөөц бүрдүүлэх бороо% цасны усыг айлууд бас нөөцөлж сурах хэрэгтэй байна. Замаар нэг шалбааг болгож байхаар тосоод аваад гадна усалгаагаа хийж сурмаар байна штээ. Айл бүр хашаандаа ногоон байгууламжтай болж байгаа одоо үед борооны ус хуримтлуужл сурцгаах хэрэгтэй байна.

  3. Us

    Dalan huv mash iheer baiguulmaar bn malchid jalga sudgaa boomoor bh yum

  4. Зочин

    Сэлэнгэ Орхон голыг тушиглэн Сэлэнгэ аймагийн охиндий нь хондийд томоохон нуур бий болгох хэрэгтэй юм шиг хил даваад урсаад явчих нь харамсалтай!

    1. Зочин

      Орсууд боож үхнэ биз

  5. АМАРАА

    МАШ ЗӨВ СЭДЭВ БАЙНА. УС БОЛ АЛТ, ДУЛААРАЛ БОЛ ДЭЛХИЙН СҮЙРЭЛ

  6. Иргэн

    Айл болгон хашаандаа мод тарих ер нь арчаатай байхыг суртачилахын оронд өр чөлөөлж мөнгө тарааж эцэст нь айлгаж байгаа Грета гэж гажигаар толгой угаалгах нь хэн ашигтай. Бороо орох орохгүйгээр айлгаж билчээрийн хувьчлал явуулах бэлтгэл ажил эхэллээ

  7. Оюунсүрэн

    Бүх алтны уурхайнуудыг яаралтай хаах хэрэгтэй. Хамгийн их ус хэрэглэдэг гэсэн биз дээ

  8. Зочин

    Бүх уурхайг хаах хэрэгтэы

  9. safe

    usaar baildsan llrud harval odoo shuud hutga shaana shu bsdanud mn

  10. Зочин

    Уул уурхайгаа хумь. Мал аж ахуй, аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй.

  11. Зочин

    Булаг шандууд сэргэж ядаж бхад ус зайлуулах шугам гээч битүү цементэлсэн хөрөнгө үрсэн хөгийн юм хийхээ больмоор уул нь шуудуу татлаа гэхэд доогуураа байгальдаа шингэж гүний усыг тэтгэдэг бмаар .

  12. Зочин

    1.Говьд хэрэглэж байгаа усаа зогсоо. 2. Орос гадаргын усыг хэрэглэхийг Монголд зөвшөөрдөггүй. 3.Усан цахилгаан станц байгуулах 4. Саарал усаа ашиглах

  13. Zochin

    Hairganii orduudiig neg burchlen oir orchmn irgefn oroltsootoi shalgah heregtei. goliin hairga uhaj awaad uuln hairga gj barilgn kompaniudad ogch usnii undragiig yulj bna. Hairga ugaagad.

  14. зочин

    хэрлэн голын хөндийд усны нөөц бүрдүүлж урд нутагаа усаар хангах төсөл яригдаж байсан үед тухайн үед Хэнтий Дорнотоос сонгогдсон гишүүдмаш идэвхтэй эсэргүүцэж байсаныг тод санаж байна

  15. Зочин

    ter umhii alt uhaad uul us buzarlaad baigaa novshuud odoo bvgdiin zailuulaach

  16. od

    ter uul us buzarlaad baigaa maluud odoo bolon bvgdiin alj baihdaa taarsan novshuud

  17. Бодол

    Ёстой муухай муу ёр гэж бодогдсон ч, бэлтгэл хийх нь чухал гэж ойлголоо.

  18. Зочин

    Ene avto mashin ugaalgiin gazruudiig bvgdiig zogsoo er ni bol neg mahshin xeden liter usaar ugaad uym bol do oo.

  19. Зочин

    Oyoutolgoig zogsooh heregtei hamag usnii nuutsiih ashiglaj baigaa

  20. зочин

    Бид энэ асуудлаа эртнээс ярих хэрэг эй байсан юмаа.Гэхдээ одоо ч гэсэн хөндсөнд маш их баярлалаа.Одоо эхлэцгээе.Дэмжиж байна

  21. Тулгаа

    Хаанаасаа ямар тоо гаргаад хуцаад бгаан Манжын дарлалаас зугтаж явсан Халимагууд ус хайсаар Ижил мѳрѳн орцын бна л даа, одоо л тэд нар хагас сая хүрсэн юун ацны чинь тэр үед 450 мянган хүн хуцдын дѳчин түмэн Монгол 4 түмэн ойрд гэж түм гэдэг тоогоо мэдхүү муу мал минь

  22. Сандаг

    Бүх гадагшаа гарч буй том жижиг голууд дээрээ усан сангууд хийх хэрэгтэй. яаралтай шүү. Ховдын Булган голыг хил гаруут нь л хятадууд хүчтэй насос оор сороод гол биш болгож байна гэсэн. ус эрдэнэ болно шүү.

  23. Зочин

    Ер нь ус амьдралын эх үүсвэр билээ гэтэл манай улсад усыг дэндүү хамаагүй хэрэглээд зогсохгүй хордуулах тохиолдол хэрээс хэтэр ч байна. Иймд төрөөс ямар нэгэн арга хэмжээ авч усыг нөөцлөх хиймэл нууруудыг бий болгох хэрэгтэй байх гэж бодож байна.

  24. Nasaa

    Us us gej yriaal baih ym oyu tolgoi tsever usiig maani heregleed bn eniigee zogsooldoo novshoo Mori unsan tolgoigui Hun guia

  25. Зочин

    MONGOL ornii nutag devsgert gol usnii eh undraga buhii gazart alt olborloj baigaa aj ahuin negj huvi humuusiig ard tumenii esreg hiij bui genotsid gemt hergiin hemjeend avch uzej undur yal onoomoor bna. Usgui bolchuul Mongol uls orshin togtnohgui bolno. Urgun hureend nogoon hutulbur oi modiig asar ih hurungu gargan niit bih nutgaar tarialj ehelmeer bn.

  26. Зочин

    ОТын ус ашиглах эрхийг нь эргэж харъя.Алтаар сольшгүй чандмань эрдэнэ!

Сэтгэгдэл үлдээх