LIVE: С.Чинзориг: Иргэд хогоо ангилж хаядаг болбол хүүхэд хог түүх асуудал байхгүй болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2258

LIVE: С.Чинзориг: Иргэд хогоо ангилж хаядаг болбол хүүхэд хог түүх асуудал байхгүй болно

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Улаан чулуутын хогийн цэгт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг: 

-2019-20 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарласан учир өнөөдөр Улаан чулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцахаар ирээд байна. Энд 15 жил хог түүж байгаа хүн ч бий гэнэ. Хог түүх дадал зуршлыг амархан арилгах аргагүй. Сэтгэл зүйч нартай урт удаан хугацаанд хамтран ажилласнаар арилгаж болдог. Гуравхан сая хүнтэй улсын нэг ч иргэн хог түүж амьдрах ёсгүй. 

гэлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллах үеэр Нийслэлийн иргэний бүртгэлийн ажилтнууд бичиг баримтгүй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ажиллалаа. Тус цэг дээр хөдөлмөр эрхэлдэг иргэний ярьснаар өдөртөө 40-50 мянган төгрөг олох үе ч байдаг хэмээсэн юм. 

 

 

2 Сэтгэгдэл

  1. зочин

    ХУДЛАА ЗУРАГ АВЧ БААХАН ЯРЬЧИХААД Л ЯВААД ӨГНӨ, АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ ШҮҮ

  2. зочин

    ЗУРГИЙГ НЬ БИТГИЙ АВААЧ СЭТГҮҮЛЧИД

Сэтгэгдэл үлдээх