"Дэлдэн чихт"-ийн түүх

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Хөлбөмбөг 3915

"Дэлдэн чихт"-ийн түүх

 

Чухам аль клуб аварга болж "Дэлдэн Чихт"-ийг өргөхийг хөгжөөн дэмжигч тус бүр таамгаа дэвшүүлж буй энэ мөчид Аваргуудын лигийн цомын талаарх мэдээллийг хүргэж байна.  

Аваргуудын лигийн цомыг "Европын цом" хэмээдэг байсан ба спортын ертөнц дэх хамгийн алдартай цомуудын нэг юм. Хамгийн анхны аваргуудын лигийн цомыг 1956 онд "L'Equipe" хэмээх спортын сонины редакцын хандиваар урласан байна. Уг цомыг тухайн үед зургаан удаа аваргалсан "Реал Мадрид" багт 1967 онд үүрд хадгалуулжээ. Харин оронд нь ашиглах цомыг UEFA-гийн зүгээс Швейцарын үнэт эдлэлийн "Jorg Stadelmann" компанийн урланд 10 мянган франкаар захиалж хийлгэсэн байна. Тус цом нь 74 сантиметр өндөр, 11 килограмм жинтэй бөгөөд дээр нь "Coupe des clubs champions Europeens" гэсэн бичиглэлтэй байдаг. Цомыг "Реал Мадрид" багаас гадна гурван удаа дараалан түрүүлсэн "Аяакс" клубт 1973 онд, гурав дахиа түрүүлэхэд нь "Байерн Мюнхен" клубт 1976 онд, тав дахь удаагаа түрүүлсэн "Милан" клубт 1994 онд, тав дахь удаагаа түрүүлсэн "Ливерпүүл" клубт 2005 онд тус тус үүрд хадгалагдахаар дурсгаж тухай бүрт нь тэмцээнд ашиглах цомоо шинээр хийлгэсэн байдаг. 

64 жилийн түүхэнд цом өргөсөн багууд 

Өнгөрсөн 64 жилийн түүхэнд хамгийн олон удаа цом өргөсөн багууд:

  • Реал Мадрид 13 удаа
  • Милан 7 удаа
  • Байерн Мюнхен 5 удаа
  • Ливерпүүл 5 удаа 
  • Барселона 5 удаа тус тус түрүүлж байжээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх