Хунтайж Харри хүүгээ Арчи гэж нэрлэжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 2085

Хунтайж Харри хүүгээ Арчи гэж нэрлэжээ

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хунтайж Харри түүний гэргий Меган Мэркл нар энэ долоо хоногийн эхэнд бүл нэмж хүүтэй болсноо зарласан. Хунтайжийн гэр бүл өчигдөр анх удаа олон нийтийн өмнө гарч хүүгээ танилцуулсан ба бяцхан хунтайжид Арчи гэдэг нэр өгчээ.

Арчи /Archie/ гэдэг нь бодит, жинхэнэ, зоригтой гэсэн утгыг агуулдаг Их Британиас илүү Америкт түгээмэл нэр ажээ. Арчибалд гэдэг үгийн товчлол юм байна.

Сассексын гүнгийн авхай цол хэргэм хүртсэн Америк жүжигчин бүсгүйг бие давхар болсон даруйд түүний хүүхдэд хэн гэдэг нэр өгөх бол хэмээн цахим орчинд шуугиж эхэлсэн юм. Ихэнх нь хатан хааны гэр бүлийн шинэ зочинд уламжлалт нэр өгч магадгүй хэмээн санал дэвшүүлж байжээ.

 

 

Меган, Харри нар анхны хүүхдэдээ ямар нэг цол хэргэмийн хүндэтгэсэн хэлбэр ашиглахыг хүсээгүй ажээ. Уг нь бол Харригийн цол хэргэмүүдийн нэгийг өвлөж Лорд Арчи Маунтбаттер Виндсор, аль эсвэл Мастер Арчи гэх зэргээр нэрлэж болох байсан юм.

 

 

Сассексын гүн болон гүнгийн авхай хатан хааны гэр бүлийн уламжлалаас бага зэрэг хазайж, зарим шийдвэрийг өөрсдөө бие даан гаргах хүсэлтэй байгаа нь ажиглагдсаар ирсэн. Бяцхан хунтайжийн нэрийг сонгоход Александр, Артур, Алберт зэрэг нэрс хамгийн өндөр магадлалтай байжээ.

Амаржаад удаагүй гүнгийн авхай “тэр үнэхээр тайван, хамгийн сайхан ааштай. Надад дэлхий дээрх хамгийн шилдэг хоёр залуу байгаа учраас маш их аз жаргалтай байна. Бидэнд сайн сайхныг хүссэн бүх хүмүүст баярлалаа” хэмээн ярьсан байна. Харин аав болсон залуу хунтайж Харри “эцэг эх байна гэдэг гайхалтай. Хүүхдүүд олон зүйлийг өөрчилдөг тухай хүн бүр л ярьдаг. Хойшид хэрхэн өөрчлөгдөхийг бид хүлээж байна” гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх