ТОЙМ: Сумо бөхийн хару башё 14 дэх өдөр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Спорт, Сумо 3125

ТОЙМ: Сумо бөхийн хару башё 14 дэх өдөр

 

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё 14 дэх өдрөө үргэлжлэн явагдлаа. 14 дэх өдрийн барилдаанд башёг нэг ч унаагүй яваа их аварга Хакухо М.Даваажаргал озеки Такаясүг давж 14 дэх даваагаа авлаа. Ийнхүү их аварга маань карертаа 18 дахь удаагаа 14 өдөр дараалан давсан нэгэн шинэ рекордыг бий болгоод байна. Өмнөх статистикаас харвал 17 тохиолдлын 16 удаад нь түрүүлж байсан юм. Их аваргын араас тэргүүлэгчдийн эгнээнд явж буй Ичиножо А.Ичинноров секиваке Такакейшог давж башёд түрүүлэх боломжоо хадгалж үлдэв. 

Хару башёг тэргүүлэгчид

Манай бөхчүүд 14 өдрийн дараах байдлаар дараах амжилтуудыг үзүүлээд байна. 

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14:0
Ёкозүна Какүрюү М.Ананд. 10:4
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 5:9
Ичиножо А.Ичинноров 13:1
Дайшохо Ч.Шижирбаяр 6:8
Чиёошома Г.Мөнхсайхан 7:7

Жюүрёо зиндаа

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:6
Азүмарү С.Тодбилэг 7:7
Миторюү Б.Төрболд 9:5
Араваши Э.Дөлгөөн 8:6
Кирибаяма Б.Лхагвасүрэн 8:6

Макүшита зиндаа

Сэйро А.Өнөболд 6:1
Хошорюү С.Бямбасүрэн 4:3
Сакигакэ Я.Баттүшиг 2:4
Кёкүтосэн Э.Энхманлай 3:4
Кагамио Б.Нанжид 2:4
Гочозан Д.Ууганбаатар 4:2

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 2:4
Ёошояма Б.Анхбаяр 4:3

Жонидан зиндаа

Рога А.Амарсанаа 7:0
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7:0
Дайтэнма Н.Чинзориг 4:2

Сумо бөхийн хару башё 14 өдрийн барилдааны тоймыг хүлээн авч үзнэ үү.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх