ШУУД: Прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг Э.Эрдэнэжамъян задлав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 3610

ШУУД: Прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг Э.Эрдэнэжамъян задлав

 

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр прокурор асан Е.Сагсайгийн хууль бус үйлдлийн "НУУЦ" бичлэгийг ХБХ-ын үеэр сэтгүүлчдэд харуулсан юм

Эрхзүйч н.Буяннэмэх "Сүүлийн үед Монгол улсад хууль хяналтын байгууллага ард иргэдийнхээ эсрэг ажилладаг боллоо. Өчигдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн этгээдийг өмөөрч, ялласан прокурор шүүгч нарыг илтэд шүүмжилж, шүүхээр ял авсан улсууд нь хэлмэгдсэн байна гээд ар гэрийнхнээс нь уучлалт гуйлаа. Хяналт тавьж байгаа прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу үгүй юу. Мөн Улсын ерөнхий прокурорын туслах Е.Сагсай хууль цаазын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж байх үедээ ёс зүйн ямар бүдүүлэг алдаа гаргасныг бид өнөөдөр дэлгэн тавьж байна" гэлээ.

Тэд бичлэг өгсөн эх сурвалжаа хэлэхгүй. Бид энэ бичлэгийг хийгээгүй. Е.Сагсай прокурорын хууль бус үйлдэлд л сэтгүүлч та нар анхаарах хэрэгтэй. Хохирсон эмэгтэй өөрөө гомдол гаргаад явахгүй л бол бид энэ талаар гомдол гаргаад явах эрхгүй гэж онцолсон юм.

Эрхзүйч Э.Эрдэнэжамъян "Бидэнд нэгэн иргэнээс 4-5 минутын бичлэг ирсэн. Өөрийнхөө эрхшээлд байгаа хүмүүсийг шүүх цагдаагийнхан бэлгийн дарамтанд оруулдаг гэх яриа зөндөө бий. Тэдний төлөөллөөс энэхүү бичлэгийг ирүүлсэн. 

Ерөнхий агуулга нь нэг газар байгаа Е.Сагсай прокурорыг эмэгтэй хүнтэй хамт байж байхад нь хэсэг залуучууд дайрч ороод бичлэг хийсэн юм байна. "Би шударга цагдаа байна, та яаж байгаа юм бэ, яагаад энэ хүнийг хүчирхийлж байгаа юм бэ" гэж асуусан.

Хариуд нь амлалт авч байна. "Таны яриад байгаа хүнийг хорихоос суллаж өгнө. Өнөөдөр биш биз дээ. Би өөрийнхөө чадах чинээгээр суллаж өгнө" гэх мэтээр барьцаанд орж, суллахаар амлаж байгаа бичлэг юм.

Эмэгтэй хүний дүрсийг хасч товчлон хүргэж байна. Уг нь хүмүүст үзүүлээд байх бичлэг биш л дээ. Гэхдээ ийм бузар булай явдлыг таслан зогсоох ёстой. Хэн ч хэнийг бэлгийн дарамтанд оруулж асуудал шийдэх ёсгүй.  Иймэрхүү байдлаар барьцаанд ормогцоо бусдын даалгавараар хэнийг ч хамаагүй сулладаг, ялладаг байдал энэ нийгэмд байна шүү дээ. Ийм л хүмүүс хууль системийн байгууллагад ажиллаж байна" гэлээ. 

Ингээд нийт 5мин үргэлжилдэг гэж бичлэгээс сэтгүүлчдэд тараасан хэсгийг үзүүлье. 

 

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    Монголын прокурор хууль цаазын итгэмжит төлөөлөгчийг ингэж дарамтлана гэдэг МАФИ бодитороо байнаа л гэсэн үг шүү дээ

  2. Зочин

    Прокурор хүн ийм байдалд орж байна гэдэг нь өөрөө их бага хэмжээгээр асуудалтай байна л гэсэн үг

  3. Жинхэнэ мафи

    Жинхэнэ мафи бичлэг хийсэн байгаам бишүү. Өвгөн прокурор харин хохирогч урхидуулагч байнадаа энэ зөвтгөх гэсэнгүй харин бичлэг хийсэн нөхдүүд бол яалтачгүй зохион байгуулалттай ажилласан бна энэ гэмт хэрэг бишүү. Бараг зодсон байхаа прокурорыг амьтан болгоцон бнаштэсрэгээрээ хүчирхийлүүлээд байгаан бишүү

  4. зочин

    прокурор хуулийнхан хэцүү нэг нь тушаадаг тэр үгээр нь бусдыг хэлмэгдүүлдэг.муу улсууд энэ бичлэг үнэн нүүр царай б

Сэтгэгдэл үлдээх