ШУУД: Чөлөөт бөхийн "Роман Дмитриевийн" нэрэмжит ОУ-ын тэмцээн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Спорт, Чөлөөт бөх 2087

ШУУД: Чөлөөт бөхийн "Роман Дмитриевийн" нэрэмжит ОУ-ын тэмцээн

 

“Мюнхен-1972” олимпийн их наадмын алт, “Монреаль-1976”-гийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгө, нэг хүрэл медальт, 1969 оны Европын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд эхэлж байна.

Нэрт дасгалжуулагчийн 70 насны дурсгалд зориулсан долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Бат-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Бямбадорж, хүрэл медальт Н.Наранхүү тэргүүтэй 10 тамирчин оролцож байна. 
Монголын бөхчүүд Р.Дмитриевийн нэрэмжит тэмцээнд 2011 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд хоёр алт, хоёр мөнгө, есөн хүрэл, нийт 13 медаль хүртээд байна.
Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Болгар, Грек, Казахстан, Кыргызстан, Молдав, Польш, Иран, Узбекистан гэсэн 13 орны 150 гаруй тамирчин 10 жинд өрсөлдөхөөр болоод байна. Тэмцээний нийт шагналын сан 2.4 рубль бөгөөд түрүүлсэн бөх 70, мөнгө 50, хүрэл 40 мянган рублийн эзэн болох юм. Түүнчлэн аваргын багшийг 40 мянган рублиар шагнана.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
ГУРАВДУГААР САРЫН 8
09:00-13:00 - 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
13:00-13:30 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн сугалаа
17:00-19:00 - 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

ГУРАВДУГААР САРЫН 9
09:00-14:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын урьдчилсан, 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн дагах барилдаан
16:00-17:00 - Нээлтийн ёслолын ажиллагаа
17:00-19:00 - 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

ГУРАВДУГААР САРЫН 10
10:00-12:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
13:00-15:00 - 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан

А дэвжээг шууд үзэх:

В дэмжээг шууд үзэх:

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх