Дьюселдорфт манай бүсгүйчүүд өрсөлдөгчдөө ээлж дараалан "Нураасаар"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Спорт, Жүдо 2525

Дьюселдорфт манай бүсгүйчүүд өрсөлдөгчдөө ээлж дараалан "Нураасаар"

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм.

Эмэгтэйчүүдийн -52кг жинд манайхаас хоёр бөх барилдаж байгаа ба “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой нар хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт хоёулаа өрсөлдөгчдөө цэвэр яллаа.  Л.Сосорбарам Хонг Конгын жүдоч Цуй Шук Киг өчилтөөр цэвэр ялсан барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

1 Сэтгэгдэл

  1. Munkhdavaa B

    Yaaj biclegvvdig ni vzej ve

Сэтгэгдэл үлдээх