Нигер залуу домогт Силва аваргыг ялснаар ялагдашгүй цувралаа үргэлжлүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Спорт, Тулааны 4375

Нигер залуу домогт Силва аваргыг ялснаар ялагдашгүй цувралаа үргэлжлүүллээ

 

Холимог тулааны "UFC 234" тулаан маш сонирхолтой болж өнгөрлөө. Холимог тулааны домогт тулаанч "Аалз" хочит Бразилын Андерсон Силва болон Нигерийн Израил Адесаняа нарын тулаан олны сонирхлыг маш ихээр татаад байсан юм.

"Аалз" хочит Андерсон Силва аварга

Домогт тамирчин Андерсон Силвагийн хувьд холимог тулааны дунд жингийн аваргын титмийг хамгийн удаан хугацаанд буюу 2457 өдөр зүүсэн байдаг.Тэрээр 2006 оноос 2013 оны хооронд 16 тулаанд орохдоо нэг ч ялагдаагүй юм. Өдгөө 42 настай тулаанч маань карьерийнхаа хугацаанд нийт 43 тулаанд орж 34 ялалт байгуулснаас 20 тулаанд нь өрсөлдөгчөө хугацаанаас өмнө "дуусгаж" байжээ.

Израил Адесаняа

Харин түүнтэй тулалдсан Нигер гаралтай Шинэ Зиландын тулаанч Израил Адесаняагийн хувьд энэ жил 29 настай бөгөөд 15 тулаан хийснээс нэг ч ялагдаагүй байсан бол домогт аваргыг ялснаар 16 тулаанд орж ялагдашгүй цувралаа үргэлжлүүлж байна. 

Уг тулааны онцлох хэсгүүдийн видео бичлэгийг хүргэж байна. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх