Жапп Трамп аварга чансаа доогуур тамирчинд хожигдлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Спорт, Биллиард 2674

Жапп Трамп аварга чансаа доогуур тамирчинд хожигдлоо

 

Снукер биллиардын чансаа өндөр Welsh Open тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Энэхүү тэмцээн 1980 оноос хойш зохиогдож эхлэхдээ зөвхөн Велс тамирчдын дундах аварга шалгаруулах тэмцээн байсан бол 1992 оноос хойш олон улсын чанартай тэмцээн болж хувирсан юм. Welsh Open тэмцээнд таван удаа түрүүлсэн цорын ганц тамирчин бол Шотландын Жон Хиггинс байдаг бол домогт Ронни О Сулливан дөрвөн удаа түрүүлж байсан байна.

Хэдхэн хоногийн өмнө "Coral Wolrd" гран при тэмцээнд түрүүлсэн Жадд Трамп (дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгддэг) Велсийн чансаа доогуур Велсийн Дуан Жонст (дэлхийн чансааны 72-т эрэмбэлэгддэг) хоёрдугаар тойрогт хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

Жадд Трамп - Дуан Жонс нарын тоглолтын бичлэгийг хүргэж байна.  

1 Сэтгэгдэл

  1. зочин

    Жапп биш Жад гэх байлгүй дээ

Сэтгэгдэл үлдээх