Чөлөөт бөхийн дэлхийн чансааны жин жингийн "ТОП-5"-д Монголын 10 бөх багтлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Спорт, Чөлөөт бөх 3074

Чөлөөт бөхийн дэлхийн чансааны жин жингийн "ТОП-5"-д Монголын 10 бөх багтлаа

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн билээ. Дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн эхний тэмцээн нь ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний дурсгалд зориулсан Гранпри тэмцээн байлаа. Красноярскийн тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгснөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноог нэмж олгодог. Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүн болон Иван Ярыгиний тэмцээний медальтнууд болон шагналт байрт орсон тамирчдын оноог нэмж шинэ чансааг гаргажээ. Чансаанд багагүй өөрчлөлт болж, манай улсын 10 бөх жиндээ “ТОП-5”-д, нийт 35 тамирчин дэлхийн чансаанд багтав. 

Дэлхийн чансаа олгох эхний тэмцээн

ДЭЛХИЙН ЧАНСААНД БАГТАЖ БУЙ МАНАЙ БӨХЧҮҮД
Эрэгтэйчүүдийн 57 КГ: Н.Насанбуян 13 дугаар байр (12 оноо), Э.Бэхбаяр 10 дугаар байр (10 оноо)
61 КГ: Т.Түвшинтулга дөрөвдүгээр байр (25 оноо), Ц.Чинзориг 15 дугаар байр (10 оноо), Г.Отгонбаатар 16 дугаар байр (10 оноо)
65 КГ: Т.Тулга дөрөвдүгээр байр (28 оноо), Б.Батмагнай 12 дугаар байр (12 оноо)
70 КГ: Б.Бямбадорж тавдугаар байр (20 оноо), Г.Мандахнаран 10 дугаар байр (14 оноо), Э.Бямбадорж 13 дугаар байр (12 оноо)
79 КГ: П.Өнөрбат дөрөвдүгээр байр (26 оноо)
86 КГ: О.Үйтүмэн 12 дугаар байр (12 оноо)
92 КГ: Л.Төртогтох зургадугаар байр (20 оноо), Б.Өлзийсайхан 12 дугаар байр (10 оноо)
97 КГ: Ө.Батзул гуравдугаар байр (26 оноо), Б.Намхай 15 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 48 КГ: Э.Нарангарэл есдүгээр байр (14 оноо), Н.Анударь 8 оноотой 15 дугаар байр ( 8 оноо)
53 КГ: Э.Сумъяа тавдугаар байр (22 оноо)
55 КГ: Э.Даваачимэг есдүгээр байр (14 оноо), Б.Болортуяа 13 дугаар байр (10 оноо)
57 КГ: С.Цэрэнчимэд 10 дугаар байр (14 оноо), Б.Хонгорзул 13 дугаар байр (8 оноо),
59 КГ: Б.Шоовдор дөрөвдүгээр байр (25 оноо), А.Батцэцэг 12 дугаар байр (10 оноо), Ө.Пүрэвсүрэн 15 дугаар байр (7 оноо)
62 КГ: Э.Гантуяа гуравдугаар байр (26 оноо), Х.Болортуяа 15 дугаар байр (7 оноо)
65 КГ: Х.Болортуяа есдүгээр байр (16 оноо), З.Болортунгалаг 12 дугаар байр (10 оноо)
68 КГ: С.Батцэцэг гуравдугаар байр (32 оноо), Э.Даваанасан 11 дүгээр байр (12 оноо), Э.Дэлгэрмаа 12 дугаар байр (10 оноо)
72 КГ: О.Насанбурмаа хоёрдугаар байр (48 оноо)
76 КГ: Г.Наранчимэг есдүгээр байр (14 оноо)

Дараагийн чансаа олгох тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд Болгарын Русе хотод болох Дан Коловын нэрэмжит тэмцээн юм.

Өнгөрөгч сард зохион байгуулагдсан "Бага дэлхийн аварга"-д эмэгтэйчүүдийн -57 жингийн хагас шигшээд МУГТ С.Цэрэнчимэд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр ялсан барилдааныг дэлхийн бөхийн холбооноос шилдэг барилдаанаар онцолсон байна.  

1 Сэтгэгдэл

  1. иргэн

    кк

Сэтгэгдэл үлдээх