Г.Дамдинням: Ямар ч хамгаалалт, дэмжлэггүй ногоочдоо орхигдуулаад байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр 251

Г.Дамдинням: Ямар ч хамгаалалт, дэмжлэггүй ногоочдоо орхигдуулаад байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Газар тариалангийн салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн төсөлд 2 асуудал оруулах саналтай байна.

Нэгдүгээрт,. Манай улсад 30 мянган тариаланч байгаа. Үүнийг БОХХАА-н байнгын хорооны энэ тогтоолд шууд тусгаж өгье. Үгүй бол тариаланчид энэ хавар юу тариалахаа шийдэж чадахгүй байдалд хэцүү байдалд ороод байна.

Хоёрдугаарт, Тогтоолын төслийн тавдугаар зүйлд оруулсан зүйл нэг зүйл нэмж хэлэхийг хүсэж байна. Хэдэн ногоочдын маань тарьсан ногоо нодлин үерт өртсөн. Ингээд гамшиг гээд тогтоогоод нөхөн төлбөр авах гэхээр өгдөггүй. Даатгалд хамрагдаж чаддаггүй. Ямар ч хамгаалалтгүй бор зүрхээрээ амьдарч байна.

Засгийн газар “Тариалангийн даатгалын тухай” хууль, “Гамшгийн тухай” хуульд холбогдох өөрчлөлт оруулах төсөл УИХ-д оруулж ирэхдээ ногоочдыг нэмж оруулах хэрэгтэй байна. Үгүй бол даатгалгүй, банкны зээлгүй, гамшгийн хуульд оруулдаггүй хэдэн ногоочид жил дараалан үер, усны гамшигт тарьсан ургацаа алдсаар байна.

гэдгийг хэлмээр байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх