Ц. Төрхүү: "S Outlet" барилгыг нурааж, 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Нийгэм 284

Ц. Төрхүү: "S Outlet" барилгыг нурааж, 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина

Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерийг зарлалаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "S'Outlet" дэлгүүрийн талбайд ажиллаж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:

-Голын голдирлыг нарийсгаж барьсан S'Outlet" дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж байгаа. Тус дэлгүүрийн дөрвөн объект байснаас өнөөдрийн байдлаар дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан. Одоо таван давхар үндсэн барилыг буулгаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар бидний нэрлэж заншсанаар Буянгийн замыг хааж, кранаар төмөр бетонон хануудыг авна. Дөрөвдүгээр сарын 15-нд буулгах ажлаа дуусгахаар төлөвлөж байна.

. Нийт төсөв 20 тэрбум төгрөг. Энэ жил есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Тендерт шалгарсан компани ажлаа гүйцэтгэсний дараа мөнгөө авна.

Улаанбаатар хотод 23 байршилд үерийн далан барих зураглалыг хийж байгаа. Зураглал нь инженерийн шийдлүүд гардаг учраас удаан хийгдэнэ. 

Улаанбаатар хот өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас хойш гамшгийн шар түвшинд шилжээд байгаа. Энэ хугацаанд.

Акуа Гарден хорооллыг буулгах асуудал шүүхийн шатанд яваа. Шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх