🔴LIVE: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Хууль эрхзүй 822

🔴LIVE: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал болов. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Өмгөөлөгч: 

-Прокуророос Зариг сайтын эрхлэгчийн ажлыг түдгэлзүүлэх саналыг шүүх хүлээж аваагүй. Харин мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Бидний зүгээс өмгөөлөгчдийн хувьд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Шүүхийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хязгаарлаагүй гэдгийг захирамждаа гаргасан юм билээ. Тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарладаг ийм хуулийн заалт бий. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор хийгдэж байгаа гэж тайлбарлаж байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:

-Сэтгүүлч мэргэжлээр ажиллахыг хориглох ийм шийдвэр гарч байсныг би лав сонсож байгаагүй. Манай улсад яллагдагчаар татагдсан хорь орчим сэтгүүлч байна. МСНЭ-ийн зүгээс олон улсын сэтгүүлчдийн холбоондоо хандчихаад байна. Бид манай улсад ирж ажиллаж зөвлөмж өгч, шинжээч томилохыг хүссэн. Хамтран ажиллахад бэлэн байна гэж хариу ирсэн. Олон улсад хандаж байгаа нь дэлхийд шившиг болно гэсэн үг гэлээ. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Zuv shuu dee

Сэтгэгдэл үлдээх