🔴 Л.Энх-Амгалан: Нэг хүүхдийн хувьсах зардлыг дунджаар хоёр сая төгрөгөөр тооцно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Боловсрол 259

🔴 Л.Энх-Амгалан: Нэг хүүхдийн хувьсах зардлыг дунджаар хоёр сая төгрөгөөр тооцно

Боловсролын салбарт суралцаж байгаа нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг нэмэгдүүлэх, энэ тогтолцоог шинэчлэх шаардлага тулгарч буй. 

Боловсрол шинжлэх ухааны яамнаас "Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль" уриалга дэвшүүлж, сайн сургууль хөгжүүлэхийн тулд төрөөс үзүүлэх дэмжлэгийг оновчтой зөв хуваарилах нь чухал юм.

Төрөөс гаргах дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр /2024.03.11/ Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд нэг хүүхдийг сургах зардлын шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр Монгол Улс нэг сурагчийн сургахад маш бага зардал гаргадаг ч үүнтэйгээ харьцуулахад сурагчийн амжилт нь өндөр байгааг зарласан. Тэгвэл хувьсах зардал хэрхэн өөрчлөгдөхийг уг хэлэлцүүлгээр танилцуулж байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

- Дэлхийн өндөр хөгжилтэй улсад нэг хүүхдэд 91 доллар зарцуулж байгаа бол манай улс 12 ам.доллар зарцуулж байна.

Гурван жилийн хугацаанд гаргасан хамгийн том үр дүн бол цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Азийн жишиг улс болсон. Таван настай хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 98 хувьд хүрч бүс нутгаа тэргүүлсэн.

Бид салбартаа гүйцэтгэлийн үнэлгээг нэвтрүүлсэн нь ихээхэн онцлогтой болсон. Үр дүнг тооцдоггүй үр дүнгийн урамшуулал гэдэг зүйлээ больсон. 63 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлуулж чадсан.

Өмнө нь бага ангийн нэг хүүхэд 910 мянган төгрөг, дунд анги 950 мянган төгрөг, ахлах анги 910 мянган төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хувьд 1020 мянган төгрөгөөр санхүүжүүлдэг байсан. Нэг үгээр бол бид том сав руу хувьсах зардлын мөнгө хийгээд үр дүн, ахиц зэргийг нь тодорхойлж, хэмждэггүй орхидог байсан. Харин одоо нэг хүүхдийн хувьсах зардлыг анги бүрээр нь тооцож, санхүүжүүлдэг тогтолцоо руу шилжсэн. Учир нь анги бүр дээр үзэж байгаа хичээл, агуулга, багшийн тоо гээд харилцан адилгүй. Иймд үүнийг индексжүүлж санхүүгийн шинэ тогтолцоог бий болгож нэг хүүхдийн хувьсах зардлыг шинэчлэн тогтоогоод байна.

Тухайлбал, 1-р анги 1.6 сая ,2-р анги 1.6 сая, 3-р анги 1.5 сая, 4-р анги 1.7 сая, 5-р анги  1.7 сая, 6-р анги 2.1 сая, 7-р анги 2.2, 8-р анги 2.2 сая, 9-р анги 2.3 сая, 10-р анги 2.2 сая, 11-р анги 2.3 сая, 12-р анги  2.3 сая, цэцэрлэг 2.4 сая төгрөг болж шинэчлэгдсэн.

Үүн дотор өмнө нь ордоггүй байсан бусад зардлуудыг тооцож өртөгт оруулдаг болсон.

Энэ жил бүх сургууль өндөр хурдны интернэттэй болж байна. Нийт багш нарын 60 гаруй хувь нь шинэ компьютертой болсон. Үлдсэн 40 хувийг мөн хангахаар төлөвлөж байна.

Түүнчлэн 2021 онд 915 тэрбум төгрөг энэ онд 2.3 их наяд төгрөгийг цалингийн санд хуваарилсан байна. 2022 онд багш нарын суурь цалин нэг сая төгрөгт хүрсэн. Одоо дахин цалин хөлс, үр дүнгийн нэмэгдэл нэмэгдэнэ. 

"Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль" уриалга дэвшүүлж, сайн сургууль хөгжүүлэхийн тулд төрөөс үзүүлэх дэмжлэгийг оновчтой зөв хуваарилах нь чухал юм гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх