🔴LIVE: Ц.Даваасүрэн: Байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхлэх цаг болжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 399

🔴LIVE: Ц.Даваасүрэн: Байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхлэх цаг болжээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч, энэ сарын 20-ны байдлаар 80 мянга гаруй мал хорогджээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: 

-Манай аймгийн хувьд 4,5 сарын өмнөөс харьцангуй их цас орсон. Орсон цас нь мөстөж, цас шуургандаа дарагдаад, хоёр гурван давхар байшин шиг болчихсон. Мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон учраас уулзсан малчид өвс, тэжээлийн талаар нэлээд ярьж байна.

Малчдын одоо .

Цаашдаа бид нар байгаль цаг уурын энэ өөрчлөлт, дулаардаг, тэгснээ эрс хүйтэрдэг байдалд дасан зохицож, уламжлалт мал аж ахуйнхаа менежментийг өөрчлөх, малчдаа сургах, наад зах нь муудсан малаа яаж тэжээдэг юм бэ гэдгээ сураагүйгээс малчид маань малаа их алдаж байна шүү дээ. Залуу малчдад богино хугацааны сургалт хийх хэрэгтэй байна.

Бид нар энэ зуднаас сургамж авах хэрэгтэй. Зарим айл нь малаа авч гарч байна. Туршлагатай, өвөлжилт хүндрэлийг ойлгодог, малаа тэжээх арга ухаанд суралцсан байна. Зарим нь мэдэхгүй тулгамдаад, яаж ч чадахгүй малгүй болж байна.

Мөн малгүй болж байгаа малчдаа яах вэ, хэрхэн малжуулах вэ гэдэг асуудлыг бас бодох хэрэгтэй. Нэлээд сургамжтай зуд болж байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх