🔴LIVE: ШУУРХАЙ ХУРАЛДААН: Хөвсгөлд сүүлийн гурван хоногт 20 мянга орчим мал хорогджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Нийгэм 224

🔴LIVE: ШУУРХАЙ ХУРАЛДААН: Хөвсгөлд сүүлийн гурван хоногт 20 мянга орчим мал хорогджээ

Засгийн газраас байгуулсан аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг зохион байгуулах Шуурхай III бүлэг өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж, сумдын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, зам гаргах, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Улсын онцгой комиссын шуурхай III бүлэг цаашид яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөвсгөл аймагт хуралдаж байна.

Хөвсгөл аймгийн хувьд энэ сарын 23-ны байдлаар 78826 мал хорогджээ. Сүүлийн гурван хоногийн хугацаанд 20 мянга орчим мал хорогдсон гэдэг мэдээллийг аймгийн удирдлагууд танилцууллаа. Галт суманд 17000 мал, Жаргалант суманд 16000, Шинэ идэр суманд 13000 гаруй мал хорогдсон байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх