🔴С.Батдөлийн хэргийг дахин шалгуулах прокурорт буцаах гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Хууль эрхзүй 472

🔴С.Батдөлийн хэргийг дахин шалгуулах прокурорт буцаах гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл нарын гомдлыг хянан хэлэлцжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн магадлалтай С.Батдөл нарын 7 хүнд холбогдох дээрх хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсан юм.

Шүүгч Б.Батцэрэн:

- УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа С.Батдөл нь 11 удаагийн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нараас 2 тэрбум 354 сая 735 мянган төгрөгийн хахууль авсан.

Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нь хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн.

С.Батдөл нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгөөр Чингэлтэй дүүрэг тавдугаар хороо 21-ийн 1-р байрны дөрөв болон таван давхарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Мөн Хан-Уул дүүргийн 11-р хороо River Garden хотхоны 315,316 байрны 110 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Хууль бус мөнгийг далдлах замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр илэрсэн 5 тэрбум 473 сая 712 мянган төгрөгийн хууль ёсны гэх үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг үйлдсэн. Өнөөдрийн хуралдаанаар

Харин давж заалдах шатны шүүхээс С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны 4-р сарын 05-ны өдөр Ланд 200 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийг шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Дээрх шийдвэртэй уялдуулж мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн. Мөн , ингэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ. 

Түүнчлэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзээд шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзсэн. Иймд гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх