🔴 Сурагчид цахимаар хичээллэж, эцэг эхчүүд хүссэн цагтаа хүүхдээ цэцэрлэгт хүргэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Боловсрол 657

🔴 Сурагчид цахимаар хичээллэж, эцэг эхчүүд хүссэн цагтаа хүүхдээ цэцэрлэгт хүргэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар мэдээлэл хийлээ. 

Маргааш буюу 2023 оны арванхоёрдугаарын сарын 18-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэнэ. Арванхоёрдугаарын сарын 28-наас өвлийн амралт эхэлж, 2024 оны нэгдүгээр сарын 28 хүртэл амарна. 

Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид 2023 оны арванхоёрдугаарын сарын 25-наас эхлэн цахимаар хичээллэнэ. Арванхоёрдугаарын сарын 28-наас өвлийн амралт эхэлж, 2024 оны нэгдүгээр сарын 28 хүртэл амарна.

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүд ердийн цагаар хичээллэнэ. Гэхдээ хүүхдээ хэдэн цагт өгөх сонголтыг эцэг, эхчүүдэд үлдээжээ. Өөрөөр хэлбэл, та хүүхдээ цэцэрлэгт нь хэдэн цагт ч хүргэж өгч болно гэсэн үг. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх