🔴Б.Дэлгэрсайхан: 2028 он гэхэд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр метротой болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Нийгэм 534

🔴Б.Дэлгэрсайхан: 2028 он гэхэд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр метротой болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр гаргасан талаар Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу .

ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.

Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.

Метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарч байна. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулсны дараа метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэж өгөхөөр болсон.

Чиглэлийн хувьд . 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана.

.

Хоёрдугаарт үүнтэй зэрэгцээд Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан. Үүнийг нийслэл өөрөө хөрөнгө гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг ТЭЗҮ гарсны дараа шийднэ. ТЭЗҮ буюу зураг төсөл гарсны дараа метро барих нийт үнэ гарах аж. 2013 онд ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.7 сая ам.долларт метро барих боломжтой гэсэн асуудлыг ярьж байгаа гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх