🔴Б.Энхбаяр: Хөдөө орон нутгийн Иргэний болон Эрүүгийн хэргийн шүүхүүдийг нэгтгэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Улс төр 691

🔴Б.Энхбаяр: Хөдөө орон нутгийн Иргэний болон Эрүүгийн хэргийн шүүхүүдийг нэгтгэж байна

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй шүүхийн тогтолцоонд өөрчлөлт хийх шийдвэрийг гаргажээ.

Шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 

Нэгдүгээрт, Хөдөө орон нутгийн Эрүүгийн болон Иргэний хэргийн шүүхүүдийг нэгтгэж байна. Шүүх дотроо Эрүү болон Иргэний хэргийн тус тусын танхимтай байна. Ингэснээр анхан шатны шүүхүүдэд байсан хоёр ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Нэг байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа хоёр тамгын даргатай шүүхүүд нэг тамгын даргатай болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээр ажиллаж буй шүүгч, тамгын дарга нарын орон тоог багасгаж байна. 

Хоёрдугаарт, Тойргийн давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан-Уул аймгийн шүүхэд байсан эрүү, иргэний бие даасан шүүхийг мөн дээрх зарчмаар нэгтгэж, .

Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах буюу бүсчилсэн хэлбэрээр зургаан аймгийн төвд байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдвэрлэлээ.

Гуравдугаарт,, тэр хүртэл байр, шүүгч, шүүгчийн туслахыг бэлдэх хувилбарыг дэвшүүлж байна. Ингэснээр Монгол Улсын нийт шүүхийн систем дэх зохиомол хэргийн ачаалал 40% буурах тооцооллыг гаргасан" хэмээв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх