🔴 "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн БЭТ-ийг дахин томилно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Эдийн засаг 1573

🔴 "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн БЭТ-ийг дахин томилно

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.01/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид томилогдон ажилласан Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын тайланг сонслоо. Өнгөрсөн зургаан сард хийсэн ажил, эдийн засагт оруулсан хувь нэмэр, хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулж, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай байна гэж үзэн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд БЭТ-ийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэлээ.

Тэр хүртэлх хугацаанд БЭТ-ийн санал болгосны дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг өнөөдөр сонслоо. Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийг дахин томилно. ЭТТ ХК-ийн засаглалыг тогтвортой болгох тал дээр анхаарч ажиллах нь зөв гэж Засгийн газрын гишүүд үзлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх