🔴LIVE: Хонь нийлэх үеэр найман ишиг авсан гэж эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноожээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Нийгэм 4265

🔴LIVE: Хонь нийлэх үеэр найман ишиг авсан гэж эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноожээ

Хэнтий аймгийн шүүгч, прокурор, цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас найман ишигний гэх хэрэгт хэлмэгдсэн ар гэрийнхэн болох өндөр настан, 1-12 насны хүүхдүүд эрх чөлөөний суулт зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Ар гэрийн төлөөлөл: 

-Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 2021 оны намар айлуудын хонь нийлэх үеэр найман ишиг алга болсон гэж цагдаад дуудлага өгсөн байдаг.
Ингээд ээж аавыг минь ишиг хулгайлсан гэж үзсэн. Энэ хэрэг хоёр жил болж байна. Ээж минь жирэмсэн байсан одоо бага дүү минь ой гаруйтай, хоол унд идэж чадахгүй байна.
Шүүх хуулийн байгууллагад маш их гомдолтой байна. Энэ хэргээр Хэнтий аймгийн бүх холбогдох албаныхантай уулзсан. Одоо үнэхээр яах учраа олохгүй байна. Бидэнд туслах өмгөөлөгч гарч ирээсэй гэж хүсэж байна. Манай аймгаас сонгогдсон гишүүд ээж аавын минь энэ хилс хэрэгт унагаасан асуудалд анхаарлаа хандуулаасай. Үнэн зөвийг нь олохын тулд талбай дээр суулт зарлая гэж бодож байна. Эцэг эхийг минь цагдан хорьж хэлмэгдүүлсэн асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ерөнхий сайд, ерөнхийлөгч анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна гэв. 

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ер нь муу шунал хэрэггүй л байгаам даа, үүнийгээ эдлэх хэцүү байгаа биз дээ.

  2. Erdenee

    Mongoliin huuli zadarsan hulgaich nart bish yadarsan irgendee daramtalj uilchildeg boljee ...8ishig baitugai 800 terbumiin hulgaichiin tolgoig ileed hamt huvaaj ideed yal zabshaad yabj bna shuu dee Myambaatar aa..

  3. Зочин

    Хэлмэгдүүлэлт Хэнтийгээс эхэлдэг.30- аад оны их хэлмэгдүүлэлтийг Хэнтийн нэр төрд дуртай дотоодыг хамгаалахын төлөөлөгч Лхүмбийн талаар худал мэдээлэл бичсэнээр эхэлсэн гэдэг.Одоо хуульзүйн сайд гэх нөхөр хэлмэгдүүлэлтийг рэрэгжүүлэгч гол баатар болж байгаа.

  4. Зочин

    hvvhedvvd aldaaa gargsan baihad shuud shorond yawna geed boddoo vngeer sonin niigemtei bolchihson arai l dendvv hargis bolchihloo medehgvi ee neerei

  5. Зочин

    Ямар инээдтэи юм бэ 8хан ишиг үү энэ шүүх ямар хурдан эрчтэи ажиллаж хөхүүл эмэгтэиг хориоод ёооё хөх инээд хүрчихлээ болиооч ээ хүүрнүүд юм аа

  6. мшм

    нүүрсний хулгайчдаа яаж ч чадахгүй байж, хуц муу лалруудаа!

  7. зочин

    Пээ..шүүгч нар аймаар том хэрэг шггүээд хорих ял өгчихөж..наад 2 малчин чинь МАНын маш идэвхтэй гишүүн..намаа цээжээрээ хаигаалдаг хүмүүс ш дэ..тэгэхлээр та нар андуурснаа хүлээж уучлалт гуйн суллаач..Ундармаа.Хачнхярваа нарын дайтай гишүүд ш дэ....

  8. Ариунтуяа

    Хууль зөвхөн иргэдэд л хатуу үйлчилдэг бсон.Шүүгч нар сэтгэхүйгээ зөв удирдаж сурах хэрэгтэй.Шүүгч нар нэр төр хөрөнгө харж ял өгөхөө болих хэрэгтэй.Гадаадын шүүгдийн тухай нэвтрүүлэг сайн үзэж толгойгоо тогтмол цэнэглэж бх хэрэгтэй шүү.ямар хэрэгт ямар ял өгч бна.Ямарт нь ял өгөхгүй бна.Хэзээ нэгэн цагт буруу хийсэн үйлийн үрээ үүрэх л болно.Үйлийн үр хаалга андуурдаггүй юм гэсэн шүү шүүгч нараа.

Сэтгэгдэл үлдээх