🔴LIVE: Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байгаа гишүүд үндэслэлээ мэддэггүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 674

🔴LIVE: Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байгаа гишүүд үндэслэлээ мэддэггүй

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн талаар УИХ-ын Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Бурханы тоо гээд 108 гэж хэлж байгаа хүмүүс байгаа. 152 гэдэг нь судлаачдын гаргаж ирсэн тоо. Авлига, хулгайг бууруулахын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдрийн 76 гэдэг тоо хуйвалдааныг үүсгээд байгаа юм. Олон улсад 120 гишүүнээс бага парламентын гишүүдтэй орнууд авлига, хулгай нүүрлээд байгаа нь олон судалгаанаас харагдаж байгаа юм. Би үүнийг хэлээд байгаа юм биш. Манай улс анх Үндсэн хуулийг батлах үед Үндсэн хуулийг эх баригч Б.Чимид гуай тухайн үед 120 гишүүнтэй байя гэдэг санал гаргаж байсан нь архивд тэмдэглэгдсэн байгаа.

Тойргоо төлөөлдөг болчих юм бол тогтолцооны өөрчлөлт гарахгүй. Парламентад бодлого ярьдаг төлөөлөл 50 хувиас буурч болохгүй. Өмнөх гучин жилийн үр дүнгээ харах хэрэгтэй. Энэ зовлонгоо үргэлжлүүлэх гээгүй юм бол энэ хэвээрээ байж болохгүй. Эдийн засаг хөгжил, бодлого ярьдаг байя гэж байгаа юм. 152 гэдэг тоо нь парламентын босго давчихлаа. Тоо их байгаа гэж байгаа хүмүүс үндэслэлээ ярьж чадахгүй байна. Тойрогтоо ажиллаж, иргэддээ мэдээлэл өгөхөөр дэмжээд эхэлж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх