🔴LIVE: С.Одонтуяа: Гишүүдийн тоог 152 болговол дэмжихгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 543

🔴LIVE: С.Одонтуяа: Гишүүдийн тоог 152 болговол дэмжихгүй

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх шалтгаанаа буруу тайлбарлаж байна. 152 болгоод амьдрал сайжрах вэ гэдэг асуултад хариулах хүн алга. Харин холимог тогтолцоог бүрдүүлэх гэж байгаад баяртай байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм.

Ер нь 76 арай багаддаг. Харин 100,108 байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. 152 болох юм бол энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй. Зарим байнгын хороон дээр таван хүнээр шийдвэр гарч байна гэж ярьж байна. Тэгвэл яагаад тэр байнгын хорооны 17 гишүүн хуралдаа суухгүй байгаа юм бэ. Энэ чинь гишүүдийн хариуцлагагүй, ажлаа хийхгүй байгааг харуулж байна. Манай намын бүлгээс гаргасан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийн талаарх таван бүлэг асуудал маань хасагдаад ороод ирсэн байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх