🔴LIVE: Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг заавал түдгэлзүүлж байж шалгах шаардлага үүсэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Хууль эрхзүй 755

🔴LIVE: Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг заавал түдгэлзүүлж байж шалгах шаардлага үүсэж байна

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцсэн. Тус саналыг оруулж ирсэн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

-Түдгэлзүүлэх үндэслэл гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааг саадгүй явуулах боломжийг олгож байна гэсэн үг. УИХ-ын тухай хуулийн 9.8-р зүйлд гишүүнийг баривчлах, албадан саатуулах, үзлэг, нэгжлэг хийх шаардлага үүсдэг. Тийм учраас түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нотлох баримт тогтоогдсон учир яллагдагчаар татсан. Энэ бол эцсийн шийдвэр биш гишүүд яллагдагчаар татсан үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж ирж болно. Гишүүд “хэлмэгдсэн байна” зэрэг ярих нь тухайн хүний асуудал гэв. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    шударгаихүн дээ.

  2. Зочин

    амжилт

Сэтгэгдэл үлдээх