УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэж байна. Тус саналыг оруулж ирсэн Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:
-Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Мөрдөх байгууллагын ажиллах боломжийг нь хангах үүднээс энэ асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Түүнээс аль нэг гишүүний гэм буруугийн асуудлыг шийдэх гэж оруулаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үндэслэл байгаа учраас яллагдагчаар татсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.