🔴LIVE: УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёс зүйн асуудлаар Байнгын хороонд иргэдээс олон тооны гомдол иржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

01 05сар 2024
Улс төр 1146

🔴LIVE: УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёс зүйн асуудлаар Байнгын хороонд иргэдээс олон тооны гомдол иржээ

УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэр болон бусад асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдож, Х.Булгантуяа Боомт хариуцсан сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргын суудал эзгүй болсон. Тиймээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг бүлгийн дэд даргаар сонголоо.

ХЗБХ-ны даргад Б.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Маргааш байнгын хорооны хуралдаанд танилцуулна. Мөн оффтейк гэрээний талаарх ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонслоо. Мэдээллийн дараа гурван чиглэлд ажиллах үүргийг өглөө.

Нэгдүгээрт, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замд олон улсын аудит оруулж ирэх чиглэл өглөө. Хоёрдугаарт, төмөр замын холболтуудыг яаравчлах, мөн Богдхан төмөр замын үйл ажиллагааны үнийг бууруулах чиглэл өглөө. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдээс ихээр өргөдөл ирүүлсэн байна. Харин бусад Хөгжлийн банк, нүүрстэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад явна гэв. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    huuyee ene saidiin ajliig namiin buleg ni zaaj uguud chiglel uguud ajilluulaad baidag bolchihson yum uu? saidad chiglel ugsun geed l tomrood suuh yum

  2. зочин

    Зурагтаар нээлттэй хийгээрэй

Сэтгэгдэл үлдээх