🔴С.Чинзориг: Тавьж байгаа шаардлага хоёр улсын иргэдэд ижил байх ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

22 05сар 2024
Нийгэм 1752

🔴С.Чинзориг: Тавьж байгаа шаардлага хоёр улсын иргэдэд ижил байх ёстой

Замын-Үүд автозамын хилийн боомтыг 2023 оны нэгдүгээр сарын 8-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлсэн. Гэвч манай улсад нэвтэрч буй БНХАУ-ын иргэд ПСР шинжилгээ өгөлгүй хилээр нэвтэрч буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Халдвар хамгааллын дэглэмд тавьж байгаа шаардлага хоёр улсын иргэдэд ижил байх ёстой гэсэн байр суурьтай байна. Адилхан хоёулаа ПСР өгөөд, адилхан асуумж бөглөөд оръё. Гэтэл зөвхөн манай улсын иргэд ПСР өгөөд орж байгаа нь тэгш бус хандаж байна гэж үзэж байна.

Гадаад хэргийн сайдад энэхүү байр сууриа бичгээр өгнө.

Ийм зөрүүтэй байдал бий болсон нь шалтгаантай. Учир нь, манай улс 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Үүнд гадаад улсаас ирж буй иргэдэд ПСР шинжилгээ шаардахгүй, асуумж л бөглүүлнэ гэж журамд заасан. Тиймээс Хятадын тал бусад орнуудаас ПСР шинжилгээ шаардахгүй байж, манайхаас "нэхэж" байгаа нь хоёр улсын харилцаанд хүндрэл учруулна гэсэн.

Хятадын тал хилээ нээсэн ч, халдвар хамгааллын журмандаа өөрчлөлт оруулаагүй учир ПСР шинжилгээ авч байгаа гэлээ. 

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хилээ хааяа гэхэд болно шүү дээ.Гайхаад мээнэгтээд маанагтаад байх юу вэ Огцороочээ ийм юм шиийдэж чадахгүй эрх мэдэлгү Бол яваачээ

  2. irgen

    hil neegdehees ni omno shinjilgee ogoh estoi bolgohgui.hujaa nar denduu dord uzeh ym aa.oorsnoo aimaar bj.

  3. Зочин

    Хужаагын тахал биздээ

  4. Зочин

    Харилцанадил журам үйлчлэх хэрэгтэй

  5. Иргэн

    Ганц энэ муу Чинзориг ч биш монголын бүх дарга нар том жижиггүй хятадын аманд орцон аргаггүй шүү дээ бүгд мөнгө гударцан хэлэх үггүй үнэн арчаагүй шаарнууд адилхан л журам үйлчилэх хэрэгтэй ш дээ

Сэтгэгдэл үлдээх