🔴LIVE: Д.Ганбат: Э.Бат-Үүлийг "Тесо"-гийн хамгаалагч нар зодож байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Улс төр 1319

🔴LIVE: Д.Ганбат: Э.Бат-Үүлийг "Тесо"-гийн хамгаалагч нар зодож байсан

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат:

-Иргэдийн амьдрал хүнд хэцүү болж байна. Баялагтаа эзэн гэх монголчуудын баялгийг хэдэн хүн л эзэмшиж буйг залж залруулах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар хийсэн. Дахиад ч хийх гэж байна. Гэсэн ч тогтолцооны өөрчлөлтийг нь дэмжиж ажиллах болно. Үүнийг өөрөө өөрсдөдөө зориулж батлахгүйгээр, 2024 оноос хэрэгжүүлж эхлэх нь зөв юм.

.

УИХ дахь АН-ын бүлгийг УИХ-д эрх баригчдыг хязгаарладаг сөрөг хүчин байхын төлөө миний бие ажилласан. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр ажилласан. УИХ-ын Ардчилсан намын бүлгийг зургаан хүнтэй байсныг 12 хүнтэй болгож, бэхжүүллээ. .

Бид Үндэсний бодлогын хороогоо цэгцэлж, хууль журмын дагуу ажиллаж байсан ч хууль бусаар хэдэн нөхөд хуралдаж байгаа үйл явдал өчигдөр боллоо. Ковидын үед Дүнжингарав худалдааны төвийн гадаа олон хүн цуглуулж ҮБХ-г хуралдуулж байсан. Түүнээс болж олимпын аварга, начин хоёрыг муудалцуулах орон байраар хангасан хүн нь О.Цогтгэрэл гэж хүн. Ардчилсан намын ганц баатар хүнийг "Тэсо"-гийн хамгаалагч нар зоддог. О.Цогтгэрэл гэдэг хүн Ардчилсан намыг талцаж бутаргах үйл ажиллагааг байнга хийж байна. Орон даяар иргэдийн тархи угаалт явагдаж байна. Үүнд итгэх ёсгүй гэдгийг гишүүддээ хэлмээр байна. Бид ард түмэнтэйгээ нийлж хууль ёсоор сонгуульдаа оролцоно гэдгээ хэлмээр байна гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Дөрвөдүүд болиорой. Жэнког дагадаг дөрвөдийн буруу байж таараа.

Сэтгэгдэл үлдээх