🔴 “Богд хааны ордон” музей тусгай хөтөлбөрөөр арга хэмжээ зохион байгуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Соёл урлаг 738

🔴 “Богд хааны ордон” музей тусгай хөтөлбөрөөр арга хэмжээ зохион байгуулж байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр Богд хааны ордонд музейд болж байна. 

“Богд хааны ордон” музейн захирал Ц.Эрдэнэбаатар: 

-Үзэгч түмэндээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийн баярын халуун мэнд хүргэе. Монгол хүн бүрийн баярын өдөр өнөөдөр билээ. Их Эзэн Чингис хааны хураасан язгуур улс бага хаадын бутралаар бусдын төрд үрэгдсэн. Ард түмэн эвлэлдэн нэгдсэний үндсэн дээр улсаа тусгаар тогтнуулсан. 1911.12.29-ны өдрөөс өмнө дэлхийн газрын зураг дээр Монгол Улс гэж байхгүй байсан.

Энэ өдөр манай Богд хааны ордон музей уламжлал болгон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил бид Гандантэгчэнлин хийдийн хуврагуудын шүншиглэсэн идээ будааг тавьдаг болсон. Хэт шашинжиж байна гэж бодох хэрэггүй. Богд хаан маань 1911 оноос өмнө шашны хаан байсан бол шашин төрийн хослон баригч хаан болж өргөмжлөгдсөн учраас түүхээ дээдлэх хэрэгтэй. 

Иргэн: 

-Би "Жавзандамба хутагт төв" гээд ТББ ажилладаг. Бид жил бүрийн энэ өдөр Богд хааны ордон музейд ирдэг. Энэ жил Хүрээ 30 аймгийн тухай үзэсгэлэн гаргасан нь онцлог байна. Хоёр жилийн өмнө өөр үзэсгэлэн байсан. Д.Чойжамц хамба ирж цогчиг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Хөшөөнд цэцэг өргөсөн. Залуу үеийнхэн маань бага ирж харагдлаа. Тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсон билээ дээ. 

Зохиолч Шүүдэрцэцэг:

-Тоо бэлэгддэг Монголчуудын хувьд гурван 1 давхцсан онцлог ой тохиож байна. Миний хувьд эх дагинын тухай "Хүйлэн огторгуйн заадас" гээд роман бичиж байсан. Хаант төрөө сэргээсэн энэ өдрийн ач холбогдолыг ард түмэн маань мэддэг байгаасай гэж үнэхээр их хүсдэг. Анхны роман болох "Ану хатан"-аа өөрийн зүгээс бэлэг болгож тусгаар тогтнолын өдрийн 100 жилийн ойд зориулж бичиж, жүжиг болгон бэлэглэж байсан.

1 Сэтгэгдэл

  1. зочин

    Ардчилсан Капиталист гэх Монгол улс Түвдизмийн боол болж яр тэмбүү сохор дүлий Түвдийн шар хувалзуудыг Монгол манкуурууд нь хоорондоо өрсөлдөж булаалцалдаж уралдан байдаг л хамаг алт мөнгөө өргөн барьж царай алдан гуйж гуйвшиж Монголын төрийг бариулана Түвд Монгол нийлсэн шар хувалзнууд Монгол манкуурын аль зүгт харж унтах аль хөл дэрээ босох яаж бааж шээхийг зааж Монгол манкууд өөрийнхөө газар шороог уулс ус толгод овог нэр гудамж талбайгаа харийн Түвдээр нэтлэж Дэлхийн хөгжлөөрөө хамгийн адгийн шаар болсон хир буртигбөөс хуурс яр тэмбүү идээндээ дарагдсан Түвдүүдийн элэг доог болж Монгол хүн байтлаа Монголоор нэрлэхээсээ гутаж ичиж Түвдийн соёлоор гайхуулж хадаг яндар болж сүржигнэж цам харайж дөвчигнөгч Монгол манкуудыг гуйлгачин Түвд эмгэн мэдэж сонсоод гайхан цочирдож шоконд орж тэгснээ эг маггүй шоолж инээж байх юм Монголчууд өөрийн гэх соёлын үнэт зүйлгүй Монголчууд хэдэн зууны турш хүний соёлоор гайхуулж Дэлхийн элэг доог болж байна даа Төр Шашин хоёр сүжирхээд байвал улс мөхнөө гэж үнэн бөгөөд гашуун үг юм шүү

Сэтгэгдэл үлдээх