🔴 С.Бямбацогт: Намайг харлуулах ажлыг хүний, өөрийн намын улстөрчид хийж байгаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

11 05сар 2024
Улс төр 1145

🔴 С.Бямбацогт: Намайг харлуулах ажлыг хүний, өөрийн намын улстөрчид хийж байгаа

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-2008 оноос УИХ, Засгийн газар төмөр замын шинэ гарцтай болох ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Манай улс 1100км орчим гол төмөр замтай байсан бол сүүлийн гурваас дөрвөн жилийн хугацаанд 800 орчим км гол төмөр замыг барьж байгуулсан.

Монгол улсын Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээг ил болгох, оффтейк гэрээг цуцлах тогтоолыг баталсан. Тавантолгой төмөр зам дээр Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч томилсон. Тус бүрэн эрхт төлөөлөгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь 233км нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 280 сая байгаа. Иймд тус бүтээн байгуулалтын ажилд хууль зөрчсөн эсэхийг шалгана. Мөн Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.

Хоёрдугаарт, Тавантолгойгоос-Зүүнбаян чиглэлийн 416км төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна. 488 сая ам.долларын төсөвт өртөг бүхий тус төмөр замын гэрээ, бусад асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан гэдгийг хэлмээр байна.

Төмөр замын гэрээнүүдийг уншихад олон асуудал байна. Богдхан төмөр замын ажлыг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард зогсоосон. Учир нь өмнө нь байгуулсан гэрээг сайтар шалгах шаардлага үүссэн. Төсөвт өртөг хэт өндөр байх магадлалтай. Мөн "Монголын төмөр зам" компани өмнөх сайдад эдгээр нууц гэрээний талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй байсан. 

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа "Бодь интернэшнл" групп зам барихаас гадна зүтгүүр вагон, хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй тул бид зүтгүүр яаралтай авахад анхаарч ажиллана.        

Би нүүрсний хулгайтай ямар ч холбоогүй. Би нэг хүрз нүүрсний гэрээ, нэг машин нүүрс тээвэрлээгүй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д нэг ширхэг хадаас, нэг тонн шатахуун нийлүүлж байгаагүй. 

Би өмнө нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ярьж байсан. Энэ асуудлаар Засгийн газрын гишүүдэд шалгах чиглэлийг өгч байсан. Намайг харлуулах ажлыг хүний, өөрийн намынхан хийж байгааг би мэдэж байгаа гэлээ.      

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх