🔴LIVE: Б.Энхбаяр: Хөгжлийн банкны асуудалд ашиг сонирхлын зөрчил гаргасан Ч.Хүрэлбаатарыг шалгуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Улс төр 1144

🔴LIVE: Б.Энхбаяр: Хөгжлийн банкны асуудалд ашиг сонирхлын зөрчил гаргасан Ч.Хүрэлбаатарыг шалгуулна

Хөгжлийн банканд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.12.12/ хуралдаж байна.

Хуралдаанаар Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлах эсэхийг хэлэлцлээ. 

Хуралдааны даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлснээр

Уг жагсаалтад нийт 156 гаруй хүний нэр байгааг түр хорооны дарга Б.Энхбаяр уншлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулгаар тус гэрчийн жагсаалтад байсан ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын нэр байсныг хасах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал  "Б.Махбал нь ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллаж байсан гэдгээр нь дуудах нэрсийн жагсаалтад оруулсан байсан. Энэ хүн нь шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа. Тиймээс гэрчээр дуудах нэрсийн жагсаалтаас хасъя" гэсэн юм. 

Мөн хяналт шалгалтын ажил дуусаагүй. Зээлээ төлсөн төлөөгүй гэдэг асуудлыг авч үзэхгүй. Зээлээ төлөөд хэрэг нь цайрна гэх асуудал байхгүй. Зээл авахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна уу, зээлээ төлсөн ч зээлээ зориулалтын бусаар хэрэглэсэн эсэхийг л шалгаж үзнэ. Мөн 2020 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар Монголбанкнаас ирүүлсэн Хөгжлийн банкны хяналт шалгалтыг албажуулах асуудалд хойрго хандаж гарын үсэг зураагүй гэдэг нь тогтоогдсон. Иймд Хөгжлийн банкны асуудалд ашиг сонирхлын зөрчил гаргасан Ч.Хүрэлбаатарыг шалгуулах болно гэлээ.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх