🔴 Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлахаа амлаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Улс төр 1558

🔴 Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлахаа амлаж байна

Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзлаа.

Тэрбээр иргэдэд хандан нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлахаа амлалаа. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай заалтыг чангатгахаа амлалаа.

Цаашилбал тэрбээр, "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай том төслийг өргөн барьсан. Гэвч үүнийг батлахад хугацаа их шаардах тул энэ долоо хоногтоо багтан зөвхөн 22.1 дэх заалтыг хэлэлцэнэ гэж байгаа юм. Ингэснээр ял, хэрэг хялбаршуулахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 10-20 жил хасах зэргээр тусгасан.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье" хэмээлээ. 

Энэ үеэр жагсагчдын төлөөлөл болсон иргэн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг төрийн, нүүрсний хулгайтай тэмцэхээ үг, үйлдлээрээ нотлохоо мэдэгдэж байна гэдгээ баталгаажуулж, гарын үсэг зурахыг шаардсан бичгээ ХЗДХ-ийн сайдаар хүргүүлэв. 

Мөн жагсагчид үр дүнгээ үзэхээс нааш тарахгүй гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт уламжиллаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх