🔴LIVE: О.Цогтгэрэл: Сү.Батболдын үед анхны оффтейк гэрээнүүдийг хийж эхэлсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

13 05сар 2024
Улс төр 1531

🔴LIVE: О.Цогтгэрэл: Сү.Батболдын үед анхны оффтейк гэрээнүүдийг хийж эхэлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. 

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлгийн хуралд 11 гишүүний 10 нь оролцож, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Төв талбайд иргэд жагсаж, ард иргэд бухимдалтай байна. Нөгөө талд. Есөн гэрээ ил боллоо. Цаашид дахиад гэрээнүүд ил болох юм байна. Нефть дамжуулах хоолойн гэрээ яасан бэ? Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, "Чалко" компанитай хийсэн гэрээ хаана байна вэ? Одоогоор ил болгосон гэрээнүүдийг тоймлож үзэхэд нийт дөрвөн тэрбум ам.долларын гэрээ хийсэн байна. "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө нэг жилд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Ашиг нь биш. Бүх борлуулалт нь. Тэгэхэд ирэх дөрвөн жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Одоо дахиад нууц гэрээнүүд гарч ирвэл магадгүй арван жил нүүрснээс олох орлогоороо урьдчилаад аваад идээд хуваагаад уучихсан. Тиймээс ард иргэд итгэхгүй байна.

Ер нь оффтейк гэрээ хэзээнээс гарч ирэв. Энэ түүх 2011 оноос эхлэлтэй. Гэтэл гэнэт гараад ирсэн мэт МАН-ынхан пүү, паа хаанаас гараад ирэв гэмээргүй байна. МАН-ын Сү.Батболдын Засгийн газрын үед анхны оффтейк гэрээнүүд хийгдэж эхэлсэн. "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой", "Эрдэнэт" компаниудад оффтейк гэрээ хийж, "Чалко"-гоос 800 сая ам.доллар, тэрбум доллар ч гэж ярьдаг зээл авч, 2011 онд байгуулсан түүхтэй. Нууцаас гаргасан гэрээнүүд 2022 онд хийгдсэн гэрээнүүд байна. Энийг тэгээд хаашаа чиглүүлэх гээд байгааг анзаарч байгаа байх. Манай бүлгээс эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Нэгдүгээрт, хүний эрхийн асуудалд анхаарч, жагсагчидтай уулзах ёстой. Соёлын төв өргөөг жагсагчдад бүрэн нээж өгөх ёстой. Жагсагчид коридор, заалыг нь нээж өгмөөр байна. Эмч нар нь байрлаж, ОО нь нээлттэй байх шаардлагатай.

Төв талбай орчим сүлжээ унагаагч байрлуулж байна. Энэ үйлдлээрээ хүний суурь эрхэд халдаж байна. Нүүрсний нууц гэрээнээс гадна борлуулалтын гэрээ, "Эрдэнэт" үйлдвэр болон төрийн өмчит газруудад ямар оффтейк гэрээ байна вэ гэдэг асуулт тавигдаж байна. 1072 хувьцааг нээлттэй болгож, иргэдийн хяналтад очих ёстой. Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсагчдын талд ажиллана. Төрийн мэдээллийн түвшинд ил тод байлгах тал дээр ажиллана.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хариуцлагаа МАН дангаараа хүлээх ёстой шүү. Сүүлийн үед тогтолцооны өөрчлөлтийн талаар ярьж байна. Үүнийг бид дэмжиж байна. Гэвч тогтолцооноос үүдэж нүүрсний хулгай гараагүй гэдгийг хэлье. . Харин бусад 85 хувь нь юмны үнэ нэмэгдэж, ханш унасан, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэхээ больсон, ААН-үүд хаалга барьж, хүнд суртал, авлига бүх шатанд бий болсонд бухимдаж байгаа. Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнд иргэд бас бухимдаж байгаа. Төсөв батлах үеэр дундаж давхаргыг үгүй хийх заалт гэдэг талаар АН-ын бүлгээс байр сууриа илэрхийлж байсан. 2022 онд эдгээр гэрээний найм нь хийгдсэн гэдэг нь харагдаж байгаа. МАН өөрсдөө шүгэл үлээсэн гэж харагдуулж байгаа ч энэ аль эрт олон улсын байгууллага хэлж байсан зүйл.

1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэдгийг иргэдтэйгээ бид хамтдаа шаардах ёстой. Үнэхээр ийм их ашигтай байгаад, ийм олон их наяд төгрөг эргэлдэж байгаа юм бол яагаад ард түмэндээ хувьцааг нь өгөхгүй байгаа юм бэ? Төр хувийн аж ахуй нэгж рүү дайрч болохгүй. Хамгаалах тал дээр АН зогсоно. Нүүрстэй холбоотойгоор төрийн албан хаагчдад л хариуцлага тооцох ёстой. Соёлын төв өргөөг онгойлгож өгөөд, иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангаж өгмөөр байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх