Манай баг АНУ-ын шигшээ багийг буулган авч хасагдах шатанд шалгарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Сагс 2540

Манай баг АНУ-ын шигшээ багийг буулган авч хасагдах шатанд шалгарлаа

Фиба 3х3 сагсанбөмбөгийн энэ оны хамгийн сүүлийн буюу хамгийн том тэмцээн болох "Abu Dhabi Final" тэмцээн урьд шөнө эхэллээ. 

АНЭУ-ын Абу Дабы хотноо зохион байгуулагдаж буй Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Abu Dhabi Final" тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг оролцож байгаа ба манай Улаанбаатар ММС Энержи баг шилдэг 8-д эрэмбэлэгдэн оролцож байна. 

Манай баг дэлхийн чансааны №1 Сербийн Ub баг болон АНУ-ын Принсетон багууд бүхий А хэсгээс 2-оор хасагдах шатанд шалгарлаа. Эхний тоглолтдоо дэлхийн №1 UB багт 21:12 харьцаагаар ялагдсан ч удаах тоглолтдоо АНУ-ын Принсетонийг 21:20 харьцаагаар буулган авлаа. Ийнхүү хасагдах шатанд шалгарсан манай баг дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Бельгийн алдарт Антверп багтай оноолт таарлаа.  

Улаанбаатар ММС Энержи багийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

12 сарын 11 

21:45 цагт Улаанбаатар ММС Энержи : Антверп /Бельги/

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх