🔴LIVE: Д.Гантулга: Хулгайлагдсан нүүрсний татварт ороогүй мөнгөн дүн нь 40 их наяд гараад явчихжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

12 05сар 2024
Улс төр 1334

🔴LIVE: Д.Гантулга: Хулгайлагдсан нүүрсний татварт ороогүй мөнгөн дүн нь 40 их наяд гараад явчихжээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын УЗ-ийн гишүүн Д.Гантулга нар нүүрсний гэгдэх 40 их наядын талаар тайлбар өглөө.

ХҮН-ын УЗ-ийн гишүүн Д.Гантулга:

-Нүүрснээс алдагдсан хохирлын хэмжээг тооцоолж үзсэн. Манай улс нүүрсний 33.2 тэрбумын батлагдсан нөөцтэй. Төсвийн 29 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Үүнээс 7 хувь буюу 1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг эдийн засгийн хөдөлгөгч хүч нь нүүрс юм.

Бид олон нийтэд ил тод байгаа мэдээллийг нэрлэж байгаа. Нэгдүгээрт, 2020 онд 1тн нүүрсийг 74 ам.доллараар заржээ. Хилийн цаана 119 ам.доллар байжээ. Хилийн цаана байгаа үнэ яагаад ингэж өөр байгааг тодруулбал тээврийн зардал, өөр бусад хүчин зүйл нөлөөлдөг. 2021 онд уурхайн амнаас 172 ам.доллар болж өсөөд, хилийн цаана 309 доллар болжээ. Үүнээс харахад 45 ам.доллар зардалд зарцуулдаг гэсэн нь үнэн гэж үзсэн.

АМНАТ-ын татварыг хэдэн хувиас тогтоож авч байгааг харьцуулж үзсэн. 2012-2022 оны хоорондох гэрээний үнийг тооцоож үзсэн. Жишиг үнийг олон удаа өөрчилж байжээ. Үндсэндээ энэ хугацаанд 37 хувьд гэрээний үнээр АМНАТ-ыг авсан бол 63 хувиар жишиг үнээр авчээ. Жишиг үнэ нь гэрээний үнээсээ хоёр дахин их зөрүүтэй. Энэ хэмжээгээрээ АМНАТ-ын алдагдалд орсон гэсэн үг. Нийтдээ 20 орчим их наядын АМНАТ-ыг бодож чадаагүй алдагдсан байна.

Хоёрдугаарт, тээврийн компаниуд 45 ам.доллараар цаашаа гаргаж болж байхад дундуур нь 92 ам.долларыг нэмээд авчихаад байгаа. Үүнээс ААНОАТ алдаад байна гэсэн үг. Ер нь уурхай тээврийн зардлаа манай зардал биш гээд хаячихдаг. Ингээд үзэхээр улсын төсвөөс ААНОАТ-аас 8 орчим тэрбум, АМНАТ-аас 1 орчим тэрбум нийтдээ 9 орчим тэрбум төгрөгийг алдагдал алджээ.

Тээврийн хохирол 2021, 2022 онд өссөн. Үүнээс ААНОАТ-аас 301.7, АМНАТ-аас 38 тэрбум, нийтдээ 339.7 болж байгаа юм. Алдагдсан нүүрс 2013 онд 380 мянган тонн нүүрс алдагдсан бол 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан гэж Түр хорооны дарга хэлсэн. Энэ алдагдал үргэлж өсөөд байна.

Ингээд бодоод үзвэл сүүлийн арван жилийн хугацаанд 6 орчим сая тонн нүүрсээ алдчихсан байна. Ингээд АМНАТ, ААНОАТ-аас 350 орчим тэрбумын алдагдал хүлээжээ. Оффтейк гэрээний есөн гэрээг нягталж үзсэн, 6.4 их наядын гэрээг байгуулсан байгаа юм. Гэрээг хийхдээ нүүрсээр буцааж орлогоо төлнө гэсэн. Нүүрсээ тонныг 50 доллараар бодсон байгаа юм. Сүүлийн гурван жилийн хугацааны дунджаар нүүрсийг 195 ам.доллаар зарах боломжтой байсан. Ингэхээр тонн тутамд 100 доллар алдсан байх магадлал байна. Ингээд тооцохоор 12.8 тэрбум төгрөгийн хууль зөрчсөн, ашиг орлогоо алдсан гэж үзэж байгаа юм. Нийт татварт ороогүй мөнгөн дүн нь 40 их наяд гараад явчихаж байгаа юм. Бидний гаргасан тоо зөвхөн ил тод мэдээлэл юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Жагсагчид, УИХ, Засгийн газрын гишүүд өөр өөрсийнхөөрөө тайлбарлаад яваад байна. Нэгдсэн нэг ойлголттой болох шаардлагатай гэж үзэж байна.

Манай ажлын албанд олон эдийн засагч ажилладаг. Миний хувьд санхүүч мэргэжилтэй, 25 жил ажилласан. Тийм учраас арай ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хүсэж байна.

Нүүрсний хулгай гэдгийг ялгаатай ойлгох хэрэгтэй. Уурхайн үнэ, хилийн цаадах үнэ, оффтейк гэрээ гээд ялгаж салгаж ойлгох шаардлагатай. 12.8 их наяд төгрөгийн оффтейк гэрээний нэрсийг зарлах нь нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил юм. Манай улс яг Африкийн ардаас орох гээд байна. Африк яг манай улс шиг төрийн өмчит компаниудын гэрээ нууц байсан. Бид Африкийн араас орж болохгүй. Энэ асуудлаа яаралтай цэгцлээд явах ёстой. Харин өмнөд хөрштэйгээ холбоотой асуудалд маш анхааралтай харилцан ажиллах нь зөв. Хянан шалгах түр хорооны хурал нэг л удаа хуралдсан. Улс төрийн агуулгаар намайг муухай харагдуулах гээд УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж байна лээ. Намайг ороод ирэхээр зугтаад гараад явчиж байна лээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх